Теннисийн тэмцээний үеэр Z үсэгтэй далбааны улмаас дуулиан дэгдэв
2023-01-27

Австралийн Теннисийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээний үеэр Сербийн теннисчин Новак Жокович болон Оросын теннисчин Андрей Рублевын хоорондын тоглолтоор дуулиан дэгдсэн талаар Daily Mail сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украины эсрэг Оросын дайнд оролцож буй орос цэргүүдийг дэмжих бэлгэдэл болсон Z үсэгтэй хувцастай хөгжөөн дэмжигчид цагдаагийнхны анхаарлыг татсан байна. Тодруулбал, Орос, Сербийн теннисчдийн тоглолтын үеэр нэгэн хөгжөөн дэмжигч Z үсэгтэй футболка өмссөн байжээ. Түүнчлэн өөр хоёр хөгжөөн дэмжигч Оросын Ерөнхийлөгч Путиний зураг бүхий далбаа барьсан бол тоглолтын дүнгээр Новак Жокович ялсны дараа хэсэг хүмүүс "Серби, Орос" хэмээн хашгирсан байна. 

 

Улмаар Z үсэг болон Путиний зурагтай далбаа барьсан дөрвөн хөгжөөн дэмжигчийг Виктория мужийн цагдаагийнхан саатуулж, мэдүүлэг авчээ.

 

Ийнхүү цагдаагийнхан тэднийг саатуулах болсон нь тэмцээний үеэр үйлчлэх хоригтой холбоотой юм. Орос, Украины теннисчдийн тоглолтын үеэр Оросын далбааг өлгөсний дараа тэмцээнийг зохион байгуулагчид тэмцээний үеэр Орос, Беларусийн далбааг цэнгэлдэх хүрээлэнд гаргахыг хоригложээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тийм шүү
2023-01-28
Зочин:
Тийм шүү
2023-01-28
Зөв бич булдруу минь: Теннисний* (энэ чинь гадаад үг шүү дээ)
2023-01-28
Тийм ээ
2023-01-28
Гүйцээ:
Ийм л учраас оросын тамирчдыг ямар ч тэмцээнд оролцуулж хэрэггүй. Спорт, улс төр 2 бол тусдаа зүйл гэдэг худлаа шүү. Ямар тамирчид байна, тийм л Путин байна. Хөгжөөн дэмжигчид бол бүр ойлгомжтой. Алаад өг, хядаад өг гэдэг хүмүүс.
2023-01-27
Зочин:
Тийм шүү
Зочин:
Тийм шүү
Тийм ээ