Испанийн хөтлөгч J-Hope-ийг арьс өнгөөр нь доромжилж олны дургүйцлийг хүргэв
2023-01-27

БНСУ-ын алдарт BTS хамтлаг 2013 онд дебют хийсэн цагаасаа хойш улсдаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй болж, өөрсдийн нөлөөгөө үзүүлсээр буй. 

 

Испани улсын нэгэн телевизийн хөтлөгч BTS хамтлагийн гишүүн J-Hope-ийн талаар арьс өнгөөр ялгаварласан шинжтэй зүйл ярьжээ.

 

 

Тодруулбал 2023 оны намар-өвлийн улирлын эрэгтэй хувцасны шоуны эхний долоо хоногоос эхлэн Солонгос одууд сэтгэл хөдөлгөм мөчүүдийг харуулж байсан. Уг шоуны талаар Испанийн сэтгүүлч тайлбарлан ярьж байхдаа J-Hope-ийн авхуулсан зургийг хараад санаанд оромгүй арьс өнгөөр ялгаварласан үг хэллэг хэрэглэсэн байна. 

 

 

Тухайн үед авахуулсан зургийг нь ашиглан хөтлөгч Pablo Motos “friki japones” гэж хэлсэн байдаг. Энэ нь шууд орчуулбал “Япон гажгууд” гэх утгатай гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ үгний цаад утга санаа нь  цагаан арьст хүмүүсийг хэлдэг доромж утгатай үг юм. Олон нийтийн сүлжээгээр тус бичлэг цацагдсаны дараа арми нар хөтлөгчийг уучлалт гуй хэмээн шаардлага тавьж олноор турхирч эхлээд байгаа юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
АМЕРИК БОЛОН БАРУУНЫХАН ДЭЛХИЙН НОМЕР 1 ХҮМҮҮС АЗАИ БОЛОН АФРИК БУСАД НЬ ТЭДНҮҮ ДЭРГЭД ХЭН ЮС БЭ ГЭСЭН ОНОЛ БАРУУНД МАШ ХҮЧТЭЙ БАЙДАГ.ОДОО ТЭГЭЭД АМЕРИК БАРУУНАА ШҮТЭЭД СУУГААД БАЙЖ ДЭЭ
2023-02-01