Япон улс ОХУ руу вакцин, эм бэлдмэл нийлүүлэхийг хориглов
2023-01-27

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины эсрэг түрэмгийллээ эхлүүлсний дараа дэлхийн орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьж эхэлсэн юм. Жил орчмын хугацаа өнгөрсөн ч ОХУ Украины эсрэг өдүүлсэн дайнаа зогсоохгүй байгаа тул улс орнууд Оросын эсрэг тавьсан хоригоо өргөжүүлсээр байна. Энэ удаад Япон улс Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлжээ. 

 

Kyodo агентлагийн мэдээлснээр, Японы Засгийн газар Оросын 22 хувь хүн, гурван байгууллагын хөрөнгийг царцааж байгаагаа зарласан байна. Шинэ хоригт Оросын Хуульзүйн сайд Константин Чуйченко, Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Андрей Белоусов, Сонгуулийн төв комиссын дарга Элла Памфилова зэрэг албан тушаалтнууд багтжээ. 

 

Үүний зэрэгцээ, хоёрдугаар сарын гуравны өдрөөс эхлэн Орос руу вакцин, эмнэлгийн бүтээгдэхүүн, робот, цацраг идэвхит материал, цөмийн объектын тоног төхөөрөмж, газрын тос болон байгалийн хийн хайгуулын тоног төхөөрөмж нийлүүлэхийг хориглосон байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09
Зурилын арлаа хазээ ч мв ах хгүй болж дээ
2023-01-31
Oros uls chin uursduu bugdiin hiichihdeg uls sh dee
2023-01-27