Европын холбооны орнуудад дөрвөн сая украин дүрвэгч байна
2023-01-27

2022 онд Европын холбооны орнуудаас орогнол хүссэн өргөдлийн тоо нэг саяд хүрсэн гэж Дотоод асуудал эрхэлсэн Еврокомиссар Илва Йоханссон мэдэгдсэнийг Коммерсант дамжуулжээ. 

 

Түүний өгүүлснээр, одоогийн байдлаар Европын орнуудад дөрвөн сая украин дүрвэгч байгаа гэнэ. Украинаас цагаачдын урсгал ихээр орж ирсний улмаас Европын олон орон "цагаачлалын дарамтад өртсөн" хэмээн Йоханнсон мэдэгдсэн байна. "Хууль бусаар хил нэвтрэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой, өнгөрсөн онд гэхэд л 330 мянган дүрвэгч хууль бусаар орж ирсэн" хэмээн тэрбээр онцолжээ. 

 

Энд дуулгахад, украин дүрвэгчдийг хүлээн авах хөтөлбөр 2001 онд батлагдсан ч амьдрал дээр хэзээ ч хэрэглэж айгаагүй аж. Харин Орос улс Украин руу халдсаны дараа л энэ хөтөлбөрийг ашиглах болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Европын холбоонд нэгдсэн европын орнууд дүрвэгсдийн оромж болж дуусах юм байна.
2023-01-27