КОВИД-19: Улсын хэмжээнд 13 хүн хэвтэн эмчлүүлж байна
2023-01-27

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 4 тохиолдол батлагджээ. Үүний 3 нь Улаанбаатарт, 1 нь Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 1,007,869 боллоо. Улаанбаатар хот болон 4 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 13 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Иймд Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд түгээж байгаа билээ. Үүнд: 

 

  • Хүнтэй 1-2 метрээс багагүй зайнаас харилцах /Олон нийтийн газраар бүү яв/
  • Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх-
  • Дулаан хувцаслаж, даарахгүй байхыг зөвлөж байна.   
  • Ингэснээр коронавирусийн халдвараас  өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
Shuud.mn
Сонин хачин