NETFLIX: Гурван хүний бэртэл бол тийм ч ноцтой гэмтэл биш байсан
2023-01-27

БНСУ-ын алдарт “Squid Game” цувралаас сэдэвлэж бодит амьдрал дээрх тэмцээн Их Британид эхлээд байгаа билээ.

 

Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 456 оролцогч элссэн ба 4,56 сая ам.долларын шагналтай гэнэ. 

 

Тоглогчид хэдхэн хоногийн өмнө “Улаан гэрэл, ногоон гэрэл” тоглоомоор өрсөлдсөн байна. “Улаан гэрэл, ногоон гэрэл” тоглоомд улаан гэрэл асвал хөдөлж болохгүй дүрэмтэй аж.

 

“Улаан гэрэл, ногоон гэрэл” нь эхний даалгавар байсан бөгөөд 100 гаруй хүн хасагдсан байна. 

 

Тоглогчид ярилцлагынхаа үеэр “Бид зураг авалтын турш 30 минут зогссон. Зарим хүн хүйтэнд тэсэхээ байж, сүүлдээ мөлхөж байсан. Ямар ч байсан нэг хүнийг дамнуурган дээр авч явсан” гэсэн байна. Эхний өрсөлдөөнд гурван хүн бэртэж эмнэлгийн тусламж авчээ.

 

Үүний дараагаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авах гэсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Харин Netflix компани удалгүй мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлдээ: Бид ямар ч тохиолдолд дээд зэргийн бэлэн байдалд ажилладаг. Энэ удаагийн нэвтрүүлэгт ч мөн аюулгүй байдал болон бусад зүйлс дээр маш ихээр анхаарч ажилласан. Гурван хүний бэртлийн тухайд хэлбэл, энэ нь тийм ч ноцтой гэмтэл байгаагүй. Оролцогчид ч үүнд бэлтгэлтэй байсан учраас та бүхнийг тайван байхыг хүсье гэсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин