FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу
2023-01-27

Цахим орчинд “FT GROUP”, “FAMILYMART”, “WAYFAIR”  гэх нэршилтэй хэрэглээний программ ашиглан, иргэдээс 60-20 000 ам.долларын барьцаа байршуулж залилсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

 

 

“FT group”, “Familymart”, “Wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ гар утсандаа татан ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс 60-20,000 ам.долларын барьцаа байршуулж дээрх аппликейшнийг 1 жилийн хугацаанд нээлттэйгээр ашиглаж сурталчилгаа түгээж, элссэн үнийн дүнгээс хамаарч, өдөр бүр 2-50 ам.долларын урамшууллыг олгоно гэх үйл ажиллагаагаар иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан байж болзошгүй үйлдэлд Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд нь өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ оруулж, залилуулсан байна.

 

“FT group” аппликейшн нь манай улсын иргэдэд зориулан Монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулсан.

 

Дээрх залилах хэрэг нь 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлэн, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна.

 

Иймд иргэд та бүхэн дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор таны хохирлыг төлж барагдуулна, хохиролгүй болгож өгнө гэх мэтчилэн хэн нэгний худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ямар шугмаар яаж хандах вэ
2023-01-30
Haha:
Manai Tsagdaa busad novshnuud ajlaa hiigeech hulgaichuudaa hohirsoniih ni daraa hashigarch eheldeg ter uridchilan sergiileh nertei tejeever golognuudaa solij zailuulaachee
2023-01-30
Llmööö Llmööö:
KHohinoo gehees uur gehev udakhgui germanii ultima geed coin avsan khumuus khulhiduulaad olon say tugruguu aldchihlaa geed buun khun garch irne khugiin khalzan tolgoitoi oros germanii erliiz novshid buun munguu aldana ternii door ajildag mongol kheden khuuhenuud ahij nemej khun oruulaxaa bolij uz
2023-01-30
irgen:
yaduurlaas bolj hyalbar argaar mungu oloh gesen zalhuu zalitai teneg hymyysiin hiideg ajil daa
2023-01-27
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-27