Бэлтгэл генерал Петр Павел Чехийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялав
2023-01-30

Чехд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт дууслаа. Энэ сонгуульд бэлтгэл генерал Петр Павел ялалт байгуулсан гэж ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Петр Павел Чехийн Ерөнхий сайд асан Андрей Бабиштай өрсөлдөж, Павелд 58 хувийн санал авсан бол Бабиш 42 хувийн санал авсан байна. Чехий Ерөнхий сайд Петр Фиала болон Словак, Австри зэрэг хөрш орнуудын төрийн тэргүүнүүд Петр Павелд сонгуульд ялсанд нь баяр хүргэжээ. Тэрбээр гуравдугаар сарын эхээр тангараг өргөх ёслолын дараа үүрэгт ажилдаа албан ёсоор орох юм. 

 

Петр Павел бол бэлтгэл генерал, Чех болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын түүхэн дэх хамгийн анхны НАТО-ын Цэргийн хорооны дарга болсон хүн юм. Тэрбээр энэ албагы 2015-2018 онуудад хашиж байв. Үүнээс өмнө Чехий армийн Ерөнхий штабын даргаар таван жил ажилласан байна.  Павел  Украин руу хийсэн Оросын түрэмгийлэлд хатуу байр суурьтай, барууныг баримталсан чиг хандлагыг дэмждэг аж. 

 

Г.бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Чех ЗХУ - ын бүрэлдэхүүнд байгаагүй шүү. Черословак гэж холбооны удс байсан нь Чех, Словак болсон.
2023-01-30