Туул голын мөсөнд суусан машиныг гаргаж, зорчигчдыг аварчээ
2023-01-30

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст “Туул” голын мөс цөмөрч автомашин суужээ. Тухайн машинд жирэмсэн эмэгтэй, бага насны зорчиж яваа тухай дуудлага өчигдрийн 18:02 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. 

 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Мөөгт-Ам” амралтын газраас хойш 1 км-т иргэн Б /34 настай, эрэгтэй/-ын “Приус-20” загварын суудлын автомашин /4 том хүн, 1 хүүхэд/ “Туул” голын мөс цөмөрч суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан байна.

Shuud.mn
Сонин хачин