Пентагон: Иран дахь дроны халдлагад АНУ хамааралгүй
2023-01-30

Нэгдүгээр сарын 29-нд шилжих шөнө Ираны хотууд дахь цэргийн үйлдвэр рүү дроноор халдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

ОХУ-д дрон нийлүүлдэг Ираны цэргийн үйлдвэрт цохилт өгчээ

 

Энэ халдлагад Израиль болон АНУ-ыг буруутгасан мэдээллүүд гарч байлаа. Харин АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Патрик Райдер үүнийг үгүйсгэж, Иран дахь дроны халдлагад Америкийн цэргүүд хамааралгүй хэмээн Ройтерс агентлагт мэдэгджээ. Тэрбээр үүнээс өөр тайлбар өгөхөөс татгалзсан байна.

 

Өмнө нь Аль Арабия сувагт мэдээлэл өгсөн эх сурвалжууд Иран дахь довтолгооны ард АНУ болон өөр нэг улс байгаа хэмээж байв. Америкийн The Wall Street Journal сонины эх сурвалжуудын мэдээллээр халдлагын ард Израиль байгаа гэнэ. Харин Иран улс энэ хэргийн хариуцлагыг хэн нэгэнд тохоогүй, Израилийн Гадаад хэргийн яам тайлбар өгөхөөс татгалзсаар байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин