Пак Бу Гом THE BLACK LABEL энтертайнментад албан ёсоор нэгдэв
2023-01-30

 

БНСУ-ын чадварлаг жүжигчин Пак Бо Гум өмнө нь харьяалагддаг "Blossom Entertainment"-аас гарсны дараа албан ёсоор "THE BLACK LABEL"-д нэгдсэн байна.

 


"THE BLACK LABEL" Пак Бу Гомыг тэдний компанид элссэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Уг мэдэгдэлдээ: 

 

Пак Бу Гомтай бид менежментийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд түүнийг Солонгос болон гадаадад олон нийтэд таниулж, сонирхлыг нь татсан гайхалтай уран бүтээлч билээ. Тэрбээр Солонгостоо төдийгүй дэлхий дахинд нөлөөгөө үзүүлж буй  түүнтэй хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Түүний сэтгэл татам байдал, авьяас чадвар нь олон янз байдаг тул бид түүний давуу талыг бүрэн ашиглаж, бүх талаараа гайхалтай өсөн дэвжихэд нь дэмжлэг үзүүлэх болно" гэв. 

 

The Black Label энтертайнмент нь 2015 онд YG-ийн продюсер Тедди, Куш нарын удирдлага дор нээгдсэн энтертайнмент юм. Тэрбээр 2019 оны зургаадугаар сард YG энтертайнментын охин компани болох The Black Label дор Birthday дуугаараа соло дебьют хийж байсан. Мөн Big Bang хамтлагийн Taeyang, реппер Zion.T,  дуучин ая зохиогч продюсер Løren, модель Anna Ell зэрэг олон чадварлаг уран бүтээлчдээс бүрдсэн байна. 

 

 

Пак Бу Гом THE BLACK LABEL-ийн анхны жүжигчин юм. Тиймдээ ч түүнийг дуу хөгжимтэй холбоотой зүйлүүдийг хийж магадгүй хэмээн тус улсын хэвлэл мэдээллийнхэн сэжиглэж байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин