Чехийн сонгуульд ялсан Павелийг Зеленский Украинд урьжээ
2023-01-30

Украины Ерөнхийлөгч Володимр Зеленский Чехийн сонгуульд ялсан Петр Павелд нэгдүгээр сарын 29-ний өдөр мэндчилгээ дэвшүүлэн, баяр хүргэжээ. 

 

"Дэмжлэгээ үргэлжлүүлж буйтүүнд болон Чехийн ард түмэнд талархлаа илэрхийлсэн. Мөн Украинд айлчлахыг урьсан" хэмээн Зеленский Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Чехийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат нэгдүгээр сарын 28-ны өдөр өндөрлөсөн юм. Хоёрдугаар шатны санал хураалтын дүнгээр, НАТО-ын Цэргийн хорооны дарга асан, бэлтгэл генерал Петр Павел ялалт байгуулсан. Тэрбээр сонгогчдын 58 хувийн санал авсан байна.

 

Петр Павел бол бэлтгэл генерал, Чех болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын түүхэн дэх хамгийн анхны НАТО-ын Цэргийн хорооны дарга болсон хүн юм. Тэрбээр энэ албагы 2015-2018 онуудад хашиж байв. Үүнээс өмнө Чехий армийн Ерөнхий штабын даргаар таван жил ажилласан байна.  Павел  Украин руу хийсэн Оросын түрэмгийлэлд хатуу байр суурьтай, барууныг баримталсан чиг хандлагыг дэмждэг аж

Shuud.mn
Сонин хачин