Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн дурсамж ном ирэх сард гарна
2023-01-30

 

Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн дурсамж номыг хоёрдугаар сарын 8-нд хэвлэнэ гэж "Иомиури Шимбун" сонин өнөөдөр мэдээллээ. Уг номонд тухайн үеийн улс төрийн үйл явдал, гадаадын удирдагчидтай хийсэн анекдот зэргийг багтаасан аж. Мөн энэ номонд Солонгос-Японы харилцааны талаар ч бас дурдагдсан байгаа нь олон хүмүүсийн анхаарлын төвд ороод байгаа юм. 

 

Энэхүү дурсамж номыг "Иомиури Шимбун" сонины редактор, редакцын дэд даргатай хамт бичсэн байна. Ерөнхий сайд Абэ огцорсноос хойш нэг сарын дараа буюу 2020 оны 10 дугаар сараас хойш нэг жил орчим хугацаанд нийт 18 удаагийн уулзалт, хурал цугларалтад хэлсэн үгс зэргийг багтаасан байна. 

 

Мөн цаашлаад уг номд ойр харилцаатай байсан АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин зэрэг удирдагчидтай холбоотой түүхүүд болон төрийн хэргийг удирдаж байхад нь тохиосон хачирхалтай зүйлүүдийг нэг дор багтаасан аж. 

Shuud.mn
Сонин хачин