Зайсангийн замын хөдөлгөөний өөрчлөлт эерэг үр дүнтэй байна
2023-01-30

Зайсан толгойн авто замын хөдөлгөөнд нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулж, зохион байгуулалтын арга хэмжээ авсан. Ингэснээр замын хөдөлгөөний хурд өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийн 07:00-08:00 цагийн хооронд 44, 12:00-13:00 цагийн хооронд 16, 17:00-18:00 цагийн хооронд 84 хувиар нэмэгдсэнийг Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав мэдээлжээ. 

 

 

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 181 хяналтын цэгт давхардсан тоогоор 496 алба хаагч ажиллаж, 41,801 зөрчил илрүүлсэн байна. Харин хяналтын камераар 24,554 зөрчил илрүүлжээ. Зам тээврийн ослын дуудлага 3187 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар буурсан үзүүлэлт аж. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 551 зөрчил илрүүлснээс 11 нь осол гаргасан. Зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үеэс буурсан байна. 

 

Shuud.mn
Сонин хачин