Хүүхдийн эмчийн ачаалал хоёр дахин нэмэгджээ
2023-01-30

 

 

Эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн сангуудын эмийн нөөц, хүрэлцээ хангамжийн талаар НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал мэдээлэл өгсөн байна. Тэрбээр “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүнд 63.1 байгаа нь алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэсэн үг. Нийт өвчлөгсдийн дунд 0-1 насны хүүхэд 21, 2-4 насныхан 24 хувь, 5-9 насныхан 13.4, 10-15 насныхан 6.2 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 3.8 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч хүндрэл их байгаа. Нийслэлийн хэмжээнд үндсэн 835 орон дээр 404 орыг нэмэлтээр ажиллуулж байна. Мөн төрөлжсөн зургаан эмнэлэгт үндсэн 726 ор дээр нэмэлтээр 226 орыг дэлгэсэн. Томуугийн амбулаторийн цагийг ажлын өдрүүдэд оройн 17:00-21:00,  бямба гарагт 11:00-18:00 цаг болгож, уртасгасан цагаар ажиллуулж байна. Мөн хүлээн авах тасагт нэмэлтээр 21:00, ид ачааллын үед 00:00 цаг хүртэл өрхийн эмч, амбулаторийн эмчээ ажиллуулж байгаа. Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2, сувилагчийнх хоёр дахин их байна” гэжээ.

 

Хэдий одоо томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог байгаа ч цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай. Иймээс олон нийтийн газар амны хаалт зүүх хэрэгтэйг ч сануулж, уриалсан юм. Ковидын дэгдэлт харьцангуй гайгүй байгаа ч бэлэн байдлыг хангаж, эмнэлгүүдэд эмийн гурван сарын нөөцийг бэлтгэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Karen Thompson:
Recording success in Cryptocurrency.. Bitcoin is not just buying and holding till when bitcoin sky-rocks this has been longed abolished by intelligent traders mostly now that bitcoin bull is still controlling the market after successfully defended the $20,000 support level once again and this is likely to trigger a possible move towards $40,000 resistance area However it is best advice you find a working strategy by hub/daily signals that works well in other to accumulate and grow a very strong portfolio ahead. I have been trading with Mr Mark Toray’s daily signals and strategy on his platform and his guidance makes trading less stressful and more profitable despite the recent fluctuations I was able to easily increase my portfolio in just 3weeks of trading with his daily signals growing my 0.9 BTC to 2.9BTC. Mr Toray’s daily signals are very accurate and yields a great positive return on investment. I really enjoy trading with him and I’m still trading with him He is available to give assistance to anyone who love crypto trading and beginners in bitcoin investment I would suggest you contact him through mail marktoray8@gmail. com or telegram @mark4toray bitcoin is taking over the world
2023-01-31