Арменид эмэгтэйчүүд сайн дураар армид алба хаадаг болно
2023-01-30

Арменид эмэгтэйчүүд армид сайн дураар хугацаат цэргийн алба хаадаг болох журмыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Шинэчлэлийг ойрын үед хийнэ гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдсэнийг РБК дамжуулсан байна. 

 

"Ойрын үед бид Арменид нэн шинэ институт нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ бол эмэгтэйчүүдэд зориулсан сайн дурын хугацаат цэргийн алба" хэмээн Пашинян мэдэгджээ. 

 

Тэрбээр энэ мэдэгдлээ Арменийн Армийн өдөрт зориулсан баярын мэндчилгээнийхээ үеэр хийсэн бөгөөд эмэгтэйчүүд хэзээнээс эхлэн алба хаадаг болох, мөн тэдний алба хаах хугацаа ямар байх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин