ВИДЕО: Амстердамд 11мянган дугуйны зогсоолыг усан дор байгуулжээ
2023-01-30

Амстердам хотод Хотын төв галт тэрэгний буудлын ойролцоо асар том дугуйны зогсоол нээжээ. Энэ нь усан дор байрладаг гэдгээрээ онцлогтой бөгөөд зогсоол 11 мянган дугуй багтаах эзлэхүүнтэй гэж МИР24 мэдээлсэн байна. 

 

Энэ зогсоолын төслийн ажлыг дөрвөн жилийн хугацаанд гүйцэтгэжээ. Хотдоо хамгийн томд тооцогдох энэ дугуйн зогсоолын хэсгийг нээсэн бөгөөд энд 7000 орчим дугуй зогсоох боломжтой аж. Төв галт тэрэгний буудлын орчимд явган хүнд зориулсан зам талбайг нэмэгдүүлэхийн тулд усан доогуур зогсоол барьсан, ойрын үед гудамжинд байх бүх зогсоолыг нийтийн талбай болгон өөрчилнө гэж хотын захиргаад мэдэгджээ. 

 

Зогсоолын хоёрдугаар хэсгийг ирэх сард нээхээр төлөвлөсөн байна. Газар доорх энэ зогсоол нь метро болон галт тэрэгний буудалтай холбогдсон гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yamar goe yum be.irgediinhee tuluu erh barigchid ingej ajillaj bdag.3 han saya hyniig shn amidryylj hylgai hiihgyi uvchind nervegdehgyi bailgaj chadahgyi ene hylgaichdiig songohoo boliochee
2023-01-31