"Дөрвөн хүүхдийг нь бид ээлжилж хардаг, үнэн ялна гэдэгт итгэж байна"
2023-01-30

Өнгөрсөн 2021 оны есдүгээр сард "Өргөө" амаржих газарт коронавируст халдвартай эмэгтэйг эмчлэхдээ тариа андуурч хийснээс нэгэн эмэгтэй харамсалтайгаар нас барсан хэрэг гарсан. 

 

 

Энэ үйл явдлаас хойш хоёр жилийн дараа буюу өнөөдөр ”Өргөө” амаржих газрын сувилагч тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал болж байна. Шүүх хуралд талийгаачийн нагац эгч М.Галя оролцож байгаа юм. 

 

Түүний зүгээс "Хамгийн анх тарианы хор нөлөө гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Яг ТРАКРИУМ гээд тарианы хор нөлөөг АШУИС-ийн дэргэдэх салбар зөвлөлөөр гаргуулна гээд маш их хугацаа алдлаа. Тус зөвлөл нь шинээр байгуулагдах гэж маш их удлаа. Салбар зөвлөлөөс хариу гаргаад өнөөдөр шүүх хурал болох гэж байна. Эмнэлэг тариа буруу хийгдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ТРАКРИУМ буюу хагалгааны үед зүрхний булчингийн үйл ажиллагааг сулладаг, зүрх зогсоодог тариаг пульс нэмэгдүүлдэг тариатай андуурч хийсэн. Энэ хэргийг зөв талдаа шийдэгдэх байх гэж найдаж байна. Бид их л юм туулж байна. Ар гэрийнхнийг нь дуудаж оруулж хэлсэн үгнээсээ буцдаг л юм байна. Үнэн ялна гэдэгт итгэж байна. Бид дөрвөн хүүхдийг ээлжилж асардаг. Бага нь дүүтэй минь хамт байгаа. Таван настай /уйлав/. Сувилагч нь одоо ажлаа хийж байгаа. Шахаад эхлэхэд  л дүү минь ухаан алдсан юм билээ.  Дөрвөн хүүхэд нь бүтэн өнчин ипотекийн зээлтэй үлдсэн. Том хүүхдийг нь сургуулиа төгстөл нь  МИК-ээс зээл зогсооно гэсэн. Эмнэлгийн зүгээс биднээс уучлалт гуйгаагүй. Хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт итгэж байна" гэлээ. 

 

-Талийгаачийн нөхөр энэ хэрэг явдлаас зургаан сарын өмнө ажлаа хийж яваад гэнэт өөд болсон, тэд дөрвөн хүүхэдтэй, том нь 19, бага нь 3 настай өнчирч үлдсэн-

 

 

 

Shuud.mn
Сонин хачин