Сонгинохайрхан дүүрэг 850 сая төгрөгөөр ХОЁР хогийн машин авна
2023-01-31

Өнгөрсөн оны төгсгөлд нийслэлд өнөөдөр цас цэвэрлэх жижиг оврын машиныг нэг бүрийг 125 сая төгрөгөөр худалдан авсан асуудал нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Гадаадын онлайн худалдааны үнээс хэд дахин өндөр өртөгөөр нийслэлд нийлүүлэгдсэн ийнхүү шүүмжлэл дагуулсан юм. Уг цас цэвэрлэгээний гэх машиныг техникийн үзүүлэлт багтаамж зэргийг нь харгалзсан гэх албаны хүмүүсийн тайлбараар  асуудал намжсан. 

 

 

Тэгвэл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг ХОЁР тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хог тээврийн машин худалдан авах тендер зарласан байна. Нийт төсөвт өртгөөс НЭГ тэрбум 150 сая төгрөгөөр бараа үйлчилгээ худалдан авах тендерийн эздийг оны өмнө сонгон шалгаруулсан бол энэ удаад 850 сая төгрөгөөр хоёр ширхэг хогны машин худалдан авах аж. Гэхдээ хэмжээ, үзүүлэлт ямар байх талаар дурьдагдаагүй байна. 

 

Анхаарал татаж байгаа зүйл нь хоёр жилийн өмнө нийслэлийн Хан-Уул дүүрэг хог тээврийн шахах төхөөрөмжтэй 8м3-н багтаамжтай сүүлийн үеийн тусгай зориулалтын автомашиныг нэг бүрийг 200 сая төгрөгөөр худалдан авч байв. Гэтэл СХД хоёр дахин нэмэгдсэн үнээр ямар нэг үзүүлэлт, шаардлага зарлалгүйгээр хог тээврийн машин худалдан авахаар ийнхүү тендер зарлажээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Утгагүй юмаа. Зүгээр хэдэн портер аваад өдөр бүр хогийг ачаад байвал бараг дээр дээ.
2023-01-31
duger:
udahgui gazar agaaraar yvdag hogiin mashin irne , hotiin dargiin bie tuluulugch zahisan gejuugaa , une bol nuuts!
2023-01-31
САЙН БАЙНА:
МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ХУУЛЬ ГЭЖ ЁСТОЙ НЭГ АВИЛГАЧДЫГ ТӨРҮҮЛДЭГ ХУУЛЬ БАЙНАА. УГ НЬ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ТЕНДЕРДЭЖ ЯВУУЛМААР БАЙНА ТУХАЙЛБАЛ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ГЭЭД АЖЛЫГ БОЛ ЭНЭ ХУУЛИАР ЯВУУЛАХ НЬ ЗӨВӨӨ ХАРИН БАРААГ ХУДАЛДАЖ АВАХДАА ЗААВАЛ ТЕНДЕРДЭХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА ХАРИЛЦАА ХОЛБОО ДЭЛХИЙ НИЙТЭЭР ТҮГЭЖ ХҮН ГЭРЭЭСЭЭ АМАЗОНКООРБАРААГАА ЗАХИАЛЖ БОЛООД БАЙХАД ШУУД ХУДАЛДАГЧ ҮЙЛДВЭРҮҮДТЭЙН ХОЛБОГДООД БАРААГАА ЗАХИАЛААД АВЧ БОЛМООР БАЙГАА ЮМ ҮЗҮЙ ЯДАХДАА ТУХАЙН БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАН АВХ ХҮМҮҮС ТЭР ҮЙЛДВЭРТ ОЧИЖ БАРААГАА ҮЗЭЭД ЗАХИАЛГАА ХИЙЖ БОЛМООР БАЙХАД ЗААВАЛ НЭГ ЗАВСРЫН КОМПАНИ ТЕНДЕРТ ОРЖ ИРЖ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ НИЙЛҮҮЛНЭ ГЭХ ЮМ ТЭГЭХЭЭР ТЕР ТЕНДЕР НЬ ХӨРӨНГӨ ЗАВЧУУЛАХ Л АЖИЛ БОЛЖ БАЙГАА ЮМ ҮҮНИЙ НЭГ ЖИШЭЭ НЬ ЭНЭ БАЙНА 2 ДҮҮРЭГ ИЖИЛ ХҮЧИН ЧАДАЛТАЙ МАШИНЫГ 2 ӨӨР ҮНИЙН ДҮНГЭЭР АВЧЭЭ МЭДЭЭЖ ХАНШ ӨССӨН НЬ НӨЛЛӨЛЖ Л БАЙГАА Л ДАА ГЭХДЭЭ ЗААВАЛ ӨӨРӨӨ ОЧООД АВАХ ЮМЫГ ЗААВАЛ НЭГ БАЙГУУЛЛАГА ДУНДУУР НЬ ОРЖ ИРЭХ ЯМАРЧ ШААРДЛАГА АЛГА ЭНЭ ХУДАЛДАН АВАХ ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУД ТАСРАХГҮЙ МОНГОЛ ХЭЗЭЭЧ ХӨГЖИХГҮЙ ЭЭ
2023-01-31
Иргэн:
Дэлгүүрүүдийн, албан байгууллагуудын ба ресторануудын хогийн мөнгийг 10 дахин ихээр тооцож аваачээ.
2023-01-31
Ulun buusnuudiin shahaa gej endee
2023-01-31
Зочин:
Орон сууцны үнэтэй хогийн машин байх уу?
2023-01-31