Пакистаны сүмд дэлбэрэлт болж, 59 хүн амиа алджээ
2023-01-31

Нэгдүгээр сарын 30-нд Пакистаны Пешавар хотод байх сүмд дэлбэрэлт болсны улмаас олон хүн амиа алдаж, гэмтэж бэртжээ. Энэ талаар ABC News суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Пакистаны Пешавар хотын сүмд болсон дэлбэрэлтийн улмаас 59 хүн амиа алдаж, 150 хүн шархаджээ. Дэлбэрэлт мөргөлийн үеэр болсон бөгөөд сүмийн барилгын хэсэг нь нурж, олон хүн дарагдсан байна. Мөргөл үйлдэж байсан хүмүүсийн дунд цагдаагийн алба хаагч олноороо байсан тул энэ дэлбэрэлт нь зориуд зохион байгуулсан хэрэг байж болзошгүй гэж Пакистаны эрх баригчид үзэж байгаа аж. 

 

Пакистаны тусгай албаны төлөөлөгчдийн өгүүлснээр мөргөл үйлдэж байсан хүмүүсийн эхний эгнээнд амиа золиослогч байсан бөгөөд мөргөлийн үеэр өөрийгөө дэлбэлсэн байна. Одоогоор энэ хэргийн хариуцлагыг нэг ч бүлэглэл өөр дээрээ хүлээгээгүй байгаа юм.

 

"Алан хядагчид Пакистаныг хамгаалах үүргээ биелүүлж байгаа хүмүүс рүү халдан, ард иргэдийг цочирдуулахыг хичээж байна. Пакистаны эсрэг дайтаж байгаа хэн бүр газрын хөрснөөс арчигдана" хэмээн Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф мэдэгджээ. 

 

Улмаар Пакистаны нийслэл болон бусад хэсэгт өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон байна. Исламабад хотод мэргэн буудагчдыг өндөр барилгууд болон хот руу орох хэсгүүдэд байршуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ч:
цагдаа байж мөргөл хийгээд явж л байдаг тэнэгийн
2023-01-31
laluudiig otsiigood suuj bhad ntsomiig n ustgachihguu. dutuu bna.
2023-01-31