Хоёр толгойтой АН буюу эрх ашиг нь эвлэрээгүй нам
2023-01-31

Ардчилсан нам Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг даргаараа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байна. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь тэргүүтэй АН-ынхан Улсын дээд шүүхийн гадаа ирж, Л.Гантөмөрийг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүлээлгэн өгсөн. Харин өнөөдөр 12.00 цагт УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэхээр С.Эрдэнэ тэргүүтнүүд Дээд шүүхийн гадаа цуглах нь.

 

 

Улсын дээд шүүх материалыг хүлээж авах ч өгөх хариу нь тодорхой. “Дотоод асуудлаа шийдчихээд ир ээ” буюу хоёр хүнийг бус нэг л хүнийг даргаар бүртгэх боломжтой гэсэн хариу өгөх нь мэдээж.

 

АН-ын хэсэг бүлэг нөхөд Л.Гантөмөрийг намын даргаар сонгосны дараа С.Эрдэнэ тухайн сонгуулийг дүрмийн бус хэмээн мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр “Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон гэдэг хурлыг хэн зарласан юм бэ? Хэн дуртай нь намын даргын сонгуулийг зарладаг юм уу? Энэ нам чинь дүрэмтэй, өөрийн гэсэн дотоод зохион байгуулалттай. Намын бүрэн эрхэд хэн дуртай нь халдаггүй юм” хэмээн ярьжээ. С.Эрдэнийн талынхан энэ тухай албан бичгээ ч Дээд шүүхэд хүргүүлсэн байна.

 

Гэтэл УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын даргаар сонгосон цахим сонгуулийг мөн л хууль бус гэсэн бичиг Улсын дээд шүүхэд очжээ. Д.Ганбаттай хамт намын даргын сунгаанд оролцсон Л.Гүндалай “...С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” агуулгатай албан бичгийг Дээд шүүхэд хүргүүлсэн байна.

 

Товчхондоо АН-ынхан хоёр талд сонгуульдаж, хоёр намын дарга сонгоод, эцэст нь биенээ үгүйсгэж эхэллээ. Үүний эцсийн дүгнэлт нь тов тодорхой, Ардчилсан нам албан ёсны даргагүй дахиад талцсаар байх нь. Улсын дээд шүүх нэгнээ үгүйсгэсэн хоёр даргын асуудлыг намд нь даатгаад үлдээнэ, бүртгэх ч боломжгүй.

 

АН-ын амтай бүхэн нь “манай нам хуваагдаагүй” гэж ярьдаг ч эрх ашиг нь эвлэрэхгүй байгааг бодит байдал харуулсаар байна. Сонгууль хаяанд ирсэн энэ үед АН-ын хуваагдаж, талцсан энэ байдал эрх баригчдад л ашигтай. 

 

Ямартай ч АН-ын хаврын улс төр сандал ширээний асуудлаар үргэлжлэх нь нэгэнт тодорхой боллоо. Эрх баригчдын тавьсан өгөөшинд хөл алдаж, толгойгоо олохгүй явсаар сонгуультай золгох нь.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
Намаа төвхнүүлж чадаагүй хүмүүс улс орон төвхнүүлнэ гэж үлгэр. Арчаагүй, чадваргүй намыг татан буулгавал таарна.
2023-01-31
udval:
udahgui 15 dargatai AN bolno, tsag n arai boloogui bn , buu yarahti!
2023-01-31
Юун 2 толгой:
3-4 толгойтой болоод байхад
2023-01-31
Энэ Гүнбалай амьсгаа чинь С.Эрдэнийн намд дарга болно гэж өрсөлдчихөөд ДШүүхэд эсрэг бичиг бичээд байгаа юм уу, ёстой бүтэхгүй балай
2023-01-31
Hulgaich deeremchidiin tsugluulag
2023-01-31
Зочин:
Гантөмөр ганбат эрдэнэ баттулга гэсэн олон даргатай бүтэхгүй нам.
2023-01-31
zochin:
xoorxii
2023-01-31