Жин цэргийн авьяастны тэмцээнд тэргүүн байранд орж шагнагджээ
2023-01-31

Алдарт BTS хамтлагийн Жин цэргийн авьяастны тэмцээнд багаараа оролцож тэргүүн байр эзэлжээ. 

 

Тодруулбал, Жин Seolall-д болсон цэргийн авьяастны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна. Тэрбээр цэргийн авьяастны шоунд оролцохын тулд багынхандаа бүжгийн хөдөлгөөн зааж хамтдаа бэлтгэл хийсэн учраас нэгдүгээр байранд орж чадсан хэмээн мэдээлсэн. Уг тэмцээний шагналд амралт авсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. 

 

 

Мөн Жин энэ хугацаанд  туслах дадлагажигч сонгон шалгаруулах хүсэлт гаргаж, цэрэг татлагын төвд туслах болсон болжээ. 

Shuud.mn
Сонин хачин