АНУ Украин руу байлдааны явган цэргийн 60 машин илгээжээ
2023-01-31

АНУ Украин руу Брэдли байлдааны явган цэргийн машин 60 нэгжийг илгээжээ. Энэ талаар Америкийн Зэвсэгт хүчний тээврийн командлал мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулсан байна. 

 

"60 Bradley машин бүхий ачаа өнгөрсөн долоо хоногт Норт-Чарльсон боомтоос хөдөлсөн. Эдгээр машиныг давших болон хамгаалахад зориулсан нэмэлт хүч болгон Украины талд өгч байгаа" хэмээн командлалын мэдээлэлд өгүүлжээ. 

 

Bradley машины экипаж нь гурван хүнээс бүрддэг, десантын тасагт зургаа хүртэлх тооны явган цэргийг зөөвөрлөх чадвартай. Энэ байлдааны явган цэргийн машин 1981 онд зэвсэглэлд нэвтэрч байсан, нийт 9753 машин үйлдвэрлэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
3-r dain exlelee
2023-01-31