Чарганаас унаж гэмтсэн 149 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ
2023-01-31

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2018-2022 онд унаж гэмтсэний улмаас тусламж үйлчилгээ авсан хүний тоо 279.402 бөгөөд жилд дунджаар 55.880 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт осол гэмтлийн 45.30 хувийг эзэлж байгаа юм.

 

 

Энэ 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ГССҮТ-д цас мөсөн дээр халтирч, унаж гэмтсэний улмаас яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчийн тоо 1541 байна.

 

Мөн чарганаас унаж гэмтсэн 221 үйлчлүүлэгч яаралтай тусламж авсан бөгөөд үүний 149 нь буюу 67.4 хувь нь 1-18 хүртэлх насны хүүхэд байна. Тухайлбал 1-4 насны 15, 5-9 насны 63, 10-14 насны 60, 15-17 насны 11 хүүхэд чарганаас унаж гэмтжээ.

Shuud.mn
Сонин хачин
Hun:
ene gej ork tsarail gulgaj bolih heregtei. 22 zund, yum hogjson baina tsaana chini. durtai uulan deer ochij gulgaj, lus savdag dogshruulaad bolohgui. durtai gazraaa dur medej yavdag baidlaa mongol chuud bolih heregtei. mongol hunii jayag bish
2023-02-01