Номин сүлжээ дэлгүүр 6,9 тэрбум төгрөгийн торгуулиа эс зөвшөөрч ШҮҮХЭД ханджээ
2023-01-31

“Номин” сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбумаар торгох шийдвэрийг ШӨХТГ-аас өнгөрсөн оны 11 дүгээр сард гаргасан. 

 

 

Сануулахад, хэрэглэгчээс "Номин" сүлжээ дэлгүүртэй холбоотой гомдол ирсэн. "Номин" сүлжээ дэлгүүр хямд үнийг тогтооно гэж маркетингийн сурталчилгаа явуулдаг мөртлөө бараа нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад үйлчилгээний байгууллагаас үнэтэй байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Тухайлбал, "Оргил" худалдааны төвд 3650 зарагдаж байсан ундаа "Номинд" 3900 төгрөгийн үнэтэй байгааг худалдан авагч анзаарч дэлгүүрт нь эхлээд гомдол гаргасан байна. Энэ дагуу Номин сүлжээ дэлгүүрт гомдол гаргахад "Номин"-гийн зүгээс "Оргил" сүлжээ дэлгүүрийн тухайн ундааг 3900 болгон үнийг нь нэмэгдүүлэхээр болсон гэсэн хариу өгчээ. Үүний дараа хэрэглэгч ШӨХТГ-т гомдол гаргасан байдаг.  Улмаар ШӨХТГ-Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу "Номин" сүлжээ дэлгүүрийг 6,9 тэрбум төгрөгөөр торгосон. 

 

Тэгвэл энэ торгуулийг "Номин Тав" ХХК эс зөвшөөрч, шүүхэд хандсан байна. 

 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга асан С.Мөнх-чулуун "Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр дуудагдаад гутлаа тослож, зангиагаа зүүгээд ирлээ. ШӨХТГ-аас "Номин Тав" ХХК-г өрсөлдөөнийг хязгаарласан, нийтийн ашиг сонирхолд харшилсан гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн үндэслэлээр 6,9 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсныг "Номин Тав" ХХК эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм" гэжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ханаж цадах гэж юм баймаар юм даа. Тийм их орлоготой байж жудагтай байх хэрэгтэй. Шагдарсүрэн үр хүүхдийнхээ шуналыг шударгаар дарж чадахаа больжээ дээ, янз нь. Эсвэл өөрөө ч тийм юм уу?
2023-01-31
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich
2023-01-31