Пакистанд дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2023-01-31

Нэгдүгээр сарын 30-нд Пакистаны Пешавар хотод сүмд дэлбэрэлт болсны улмаас олон хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн талаарх мэдээллийг өмнө нь бид дамжуулсан. Пакистаны эрх баригчид энэ хэргийн улмаас 59 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан ч энэ тоо нэмэгджээ. 

 

Пакистаны Geo-TV сувгийн мэдээлснээр, Пешавар хотын цагдаагийн газрын нутаг дэвсгэрт байх сүмд амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэний улмаас амиа алдсан хүний тоо 72 болж нэмэгдсэн талаар аврах албаныхан мэдээлсэн байна. 

 

Энэ дэлбэрэлт даваа гарагт орон нутгийн цагаар 14.00 цаг орчимд мөргөлийн үеэр болсон юм. Дэлбэрэлт болох үеэр сүмд 120 орчим хүн байсны дийлэнх нь цагдаагийн газрын алба хаагчид байжээ. Сүмд байсан амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэн гэж эрх баригчид мэдэгдсэн бөгөөд дэлбэрэлтийн улмаас сүмийн дээвэр нуржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин