Spice Girls хамтлаг 11 жилийн дараа эргэн нэгдэж дуулна
2023-01-31

Британийн Spice Girls хамтлагийнхан дахин нэгдэж, III Чарльз хаан ширээнд суух ёслолд дуулахаар болсон талаар  Daily Mail мэдээлжээ. Их Британийн III Чарльз хааныг хаан ширээнд залах ёслол энэ оны тавдугаар сард болох юм. 

 

Spice Girls хамтлаг хамгийн сүүлд 11 жилийн өмнө Лондон хотноо Олимпын наадмын хаалтын ёслолд оролцон дуулсан юм. Тавдугаар сард болох хаан ширээнд залах ёслолын зохион байгуулагчид энэ үйл явдлыг Олимпын наадамтай адил чухал гэж үзэж байгаа тул Spice Girls хамтлагийг урих хүсэлтэй байгаа гэнэ. 

 

Түүнчлэн энэ хамтлаг хоёр дахь студийн цомог болох Spiceworld -ийн 25 жилийн ойд зориулж тусгай цомог гаргахаар зэхэж байгаа гэнэ. Spice Girls хамтлаг 90-ээд онд алдартай болж, 2000-аад онд тарсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин