Д.Эрдэнэсувд: АН дүрмийнхээ дагуу Д.Ганбатыг ДАРГААРАА сонгосон
2023-01-31

 С.Эрдэнийн талын Ардчилсан намын даргаар сонгогдсон Д.Ганбатыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хүсэлт хүргүүллээ. 

 

 

Хүсэлт хүргүүлэх үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд "Ардчилсан намын ҮБХ-ны нэгдүгээр сарын 25-ны хурлаар АН-ын дарга С.Эрдэнийн хүсэлтийн дагуу намын даргыг сонгох сунгааныг зарласан. Энэ сунгаанд АН-ын 200 мянган 143500 саналын эрхтэй гишүүд санал хураалтад оролцсон. Сунгаанд долоон хүн нэр дэвшсэнээр 2022 оноогоор Д.Ганбатыг АН-ын даргаар сонгосон. АН-ын даргыг ням гарагт ёсчлон баталсны дагуу Дээд шүүхэд хүсэлтээ хүргүүлж байна. Монгол Улсад нэг л Ардчилсан нам байгаа. Дарга нь С.Эрдэнэ гэдэг хүн. Намын даргыг бүх гишүүдийн саналаар сонгодог. Дүрмийн дагуу намаа даргаа сонгосон. Нам сонголтоо хийсэн. Улсын дээд шүүх бүртгэснээр намын даргын бүрэн эрх баталгаажиж үйл ажиллагаа явуулах боломжтой" гэлээ. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
Erdene MAN zaxialgaar albaar samraad xuchgui bolgood bgaa yum biz de
2023-01-31
Одоо тэгээд бидон Ганбаа явах уу кккк
2023-01-31
МАН-д л ашигтай байх
2023-01-31
xaxaxa ed nar estoi ulaadgui garuud yuma
2023-01-31
МАН-д л ашигтай байх