Гадаадын компаниудын ердөө зургаан хувь нь л Оросын зах зээлийг орхижээ
2023-01-31

ОХУ Украин руу түрэмгийлснээс үүдэлтэйгээр Оросын зах зээлийг нэг мөр орхин гарсан гадаадын компаниудын тоо нийт компанийн ердөө зургаан хувийг эзэлж байгаа талаар Киевийн эдийн засгийн сургуулийн дэргэдэх судалгааны төвийн тайланд өгүүлжээ. 

 

"Нэгдүгээр сарын 29-ний байдлаар Оросоос 179 компани гарсан нь нийт гадаадын компанийн зургаан хувийг эзлэж байна. Сүүлийн долоо хоногт "гарсан" гэсэн ангилалд хоёр компани нэгдсэн. Одоо 1159 компани Орос дахь бизнесээ өөрчилж, зах зээлээс гарахаар бэлтгэж байна. Харин 1218 компани буюу нийт гадаадын компанийн 40 хувь нь ямар ч өөрчлөлтгүйгээр ОХУ-д ажилласан хэвээр байгаа" хэмээн судалгааны тайланд өгүүлжээ.

 

Судлаачдын тооцоолсноор, ОХУ-аас нэг мөр гарсан компаниуд 307,6 мянган хүнийг ажлын байраар хангаж байсан бөгөөд эдгээр компанийн жилийн нийт орлого 42,1 тэрбум долларт  хүрч байсан гэнэ.

 

Эдгээр компаниуд Оросын зах зээлээс гарч явахаасаа өмнө, 2021 онд 3,3  тэрбум долларын татвар төлсөн нь Оросын төсөвт бүх шатны гадаадын бизнес эрхлэгчдийн төлдөг нийт татварын 13,4 хувьтай тэнцэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01