Путинийг эсэргүүцэгч гурван жилийн ял сонсов
2023-02-01

ОХУ-ын Амур мужийн Иванов дүүргийн шүүх Благовещенскийн идэвхтэн Владислав Никитенког гурван жил хорих ялаар шийтгэжээ. Тэрбээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг эсэргүүцэж, түүнийг шүүхийг шаарддаг гэдгээрээ ихээхэн алдартай юм. 

 

Медуза хэвлэлийн бичсэнээр, өнгөрсөн оны тавдугаар сард Никитенкогийн эсрэг  Оросын армийн "нэр хүндийг гутаасан" гэх зүйл ангиар хэрэг үүсгэсэн нь энэ төрлийн хэргийн анхны тохиолдол байжээ. Үүний зэрэгцээ тэрбээр холбогдох бүхий л байгууллагуудад өргөдөл гомдол гаргаж, "түрэмгий дайн дэгдээсний" төлөө Владимир Путиний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж байв. 

 

Улмаар саяхан болсон шүүх хурлаар Никитенког ОХУ-ын Эрүүгийн хуулийн 280.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "армийн нэр хүндийг гутаасан үйлдэл" давтан гаргасанд буруутай гэж үзсэн байна.  Мөн шүүхийг хүндлээгүй гэсэн хэрэг ч түүн дээр нэмэгджээ.

 

Хууль эрхзүйг бие даан судалсан Никитенко Орос Украин руу халдсаны дараа Путин болон Оросоын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийг түрэмгий дайн өдөөсөн зэрэг нийт зургаан зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татахыг шаардаж байв.

 

Тухайлбал, 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Никитенко Оросын Ерөнхий прокурорын газар, бүх тойргийн цэргийн прокурорын газар, Украинтай хиллэдэг бүх мужийн цэргийн прокурорын газар төдийгүй бүхий л цэргийн мөрдөн шалгах газруудад "энх тайван болон хүний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай өргөдөл" илгээж байжээ. Мэдээж түүний өргөдлийг аль ч байгууллага авч хэлэлцсэнгүй. Өргөдөлд нь татгалзсан хариу өгөх тоолонд Никитенко шүүхэд давюж заалдаж байв. Гэвч эцэст нь, 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдөр түүнийг өөрийг нь торгожээ. Энэ удаад Украин дахь дайныг дэмжсэн Амур мужийн захирагчийн эсрэг хэрэг үүсгэхийг шаардан цагдаад өргөдөл гаргасных нь төлөө түүнийг торгосон байна.

 

Дээр өгүүлсэн, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 280.3 дугаар зүйл ангиар өмнө нь армийн нэр хүнд гутаасан хэрэгт буруутгагдсан хүний эсрэг хэрэг үүсгэдэг аж. Ингээд, гуравдугаар сард Никитенко 45 мянган рублиэр торгуульсан нь түүнийг эрүүгийн хэрэгт татах үндэслэл болсон талаар хүний эрхийг хамгаалах төсөл болох "ОВД Инфо" мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө 53 настай Никитенкогийн эсрэг эрүүгийн хэргийг 2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр үүсгэсэн аж. Дайн эхэлснээс хойш, гуравдугаар сард ОХУ-ын Эрүүгийн хэрэгт оруулсан нэмэлт зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн анхны тохиолдол нь Никитенкогийн хэрэг байв. Гэхдээ түүнийг прокурор, шүүхийн байгууллагуудад олонтаа өргөдөл гаргасан нь хэрэг үүсгэх үндэслэл болоогүй, харин 2022 оны дөрөвдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын зургааны хооронд Никитенко олон нийтийн сүлжээнд Украин дахь дайныг шүүмжлэн 10 пост оруулсан нь түүний эсрэг хэрэг үүсгэх үндэслэл болжээ. 

 

Никитенкогийн хэргийг Благовещенскийн хотын шүүх авч хэлэлцэх ёстой байсан ч тэрбээр байнга шүүгчдийг доромжилж байсан нь шүүхийг үл хүндэлсэн гэх зүйл ангиар хэрэг үүсгэх шалтгаан болсон гэж Никитенко сэтгүүлчдэд ярьсан байна. Өмнө нь тэрбээр шүүхийг үл хүндэлсэн хэргээр таван жилийн ял сонсож, 2022 онд суллагджээ. Медиазона хэвлэлийн мэдээлснээр, тэрбээр олон жилийн туршид Оросын шүүх, хууль сахиулах байгууллагынхны "тэвчээрийг барж" байгаа аж. Шоронгоос суллагдмагцаа л эрх баригчдын эсрэг өргөдөл гомдол гаргаж, дайн өдүүлснийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж байсан идэвхтэн Никитенко энэ удаад гурван жил хоригдохоор болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Elvis Dody:
I'm sure I am not the only one who knows the most reliable Recovery Agency. I see a lot of recommendations online and it’s already obvious there are bad eggs online who will only add to your mystery. The best thing that happened to me this month is coming across a reliable Recovery Agency. Geo Coordinates Hacker, a professional hacker and private investigator. I had invested $97,000 into a cryptocurrency platform that turned out to be a scam and I had no idea how to get back my money until someone recommended me to Geo Coordinates Hacker. I contacted them, and they were able to recover everything from these scammers without breaking a sweat. I’m truly grateful and I’m sharing this out there with everyone. You might have been involved in a romance scam, or fake cryptocurrency investment, and you wish to get back your money, then you need to contact Geo Coordinates Hacker too. Don’t let anyone get away with your hard-earned money. This is their Email Address: (geocoordinateshacker@proton.me.) (geovcoordinateshacker@gmail.com)
2023-12-14
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-02-02
Иргэн:
Орос хэлтэй хүнд атаархаад байгаа юм уу?
2023-02-01
ганц эрүүл ухаантй иван бна.
2023-02-01
Уншигч:
Жинхэнэ орос Ард Аюуш байна, путлёрын дэглэм нурахаар баатрын ёсоор суллагдаж, нөхөн төлбөр авах болно,
2023-02-01
Ккккккк:
Иргэн Бямбасүрэн гэж этгээд Оросын муу гэх үнэн худал нь мэдэгдэхгүй болгоныг энд тэндээс орчуулж тавих юм даа...аргагүй дээ эндээсээ цалинжиж байгаа юм хойно...
2023-02-01
Иргэн:
Орос хэлтэй хүнд атаархаад байгаа юм уу?