Оросын нөхөрсөг орнууд Оросын эсрэг хоригт нэгдэв
2023-02-01

ОХУ Украинд дайн өдүүлсний дараа дэлхийн орнууд Оросын эсрэг хориг тавьж, улмаар эдгээр орнуудыг ОХУ "нөхөрсөг бус орнууд" хэмээн нэрлэж, харин харилцаа сайн байгаа орнуудаа "нөхөрсөг орон" гэсэн жагсаалтад багтааж байлаа. "Нөхөрсөг орнууд"-ын жагсаалтад Хятад, Энэтхэг, Монгол, Африк, Ойрх Дорнод  болон хуучин зөвлөлтийн орнууд багтдаг юм. 

 

Харин ОХУ "нөхөрсөг" гэж тооцдог орнууд "төсөөлж байснаас өөр алхам" хийж, Оросын банкуудын эсрэг Барууны хоригт бүрэн нэгдсэн гэнэ. Энэ талаар Оросын банкны дэд ерөнхийлөгч Александр Рахманин мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг РБК дамжуулжээ. 

 

Оросын банкны дэд ерөнхийлөгчийн өгүүлснээр, Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират Улс төдийгүй Казахстан, Узбекистан, Киргиз, Туркменистан зэрэг хуучин Зөвлөлтийн орнуудын байгууллагууд ч хоригт өртсөн Оросын санхүүгийн байгууллагуудтай ажиллахаас татгалзсан гэнэ.

 

Тухайлбал, Bank of China, ICBC, China Construction Bank зэрэг Хятадын төрийн томоохон банкууд хоригт өртсөн ОХУ-ын банкуудаас төлбөр хүлээн авахаас татгалзсан гэж Рахманин мэдэгджээ. 

 

Түүнчлэн Туркийн банкууд ч хоригийг ёсчлон дагаж, хар жагсаалтад орсон Оросын банкуудад лирээр харилцах данс нээхээс татгалзаж байгаа аж. Оросын банкуудын ихэнх нь хоригт өртсөн тул Туркийн төрийн банкуудтай ажиллах боломжгүй, гагцхүү жижиг байгууллагуудтай ажиллахаас аргагүй болсон гэж Рахманин өгүүлжээ. Мөн хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд Оросын компаниуд бизнесээ шилжүүлж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсад ч хүндрэлтэй асуудлууд үүсэж байгаа бөгөөд АНЭУ-д Оростой бараа эргэлт хийсэн нөхцөлд ам.долларыг дирхамаар солиход хүндрэл гарч байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-02-02