Жүжигчин Нам Жү Хёг гуравдугаар сард цэрэгт явна
2023-02-01

БНСУ-ын жүжигчин Нам Жү Хёг энэ оны гуравдугаар сарын 30-нд цэрэгт явахаар болжээ. Тэрбээр өчигдөр түүний агентлаг  “Management SOOP”-ээс энэ талаар мэдэгдэл хийсэн байна.

 

Уг мэдэгдэлдээ, “Нам Жү Хёг өнөөдөр цэргийн албаны цагдаагийн ажлын хэсэгт орох шалгалт өгөөд тэнцсэн” гэжээ. Нэгдүгээр шатны шалгалтанд орж тэнцсэнийхээ дараа ярилцлаганд орох эрхээ авсан байна. Ярилцлаганых нь хариу өчигдөр гарсан ба тэнцсэн хариу хүлээж авчээ.

 

Нам Жү Хёг армийн бэлтгэлийн төвд таван долоо хоногийн турш сургалтанд хамрагдана. Үүний дараагаар цэргийн албан дах цагдаагийн хувиар алба хаах юм.

Shuud.mn
Сонин хачин