“All About The Bass” дуугаараа олны танил болсон Британийн дуучин Меган Трейнор жирэмсэн гэдгээ мэдэгдлээ. Дуучин бүсгүй ба түүний нөхөр Дэрил Сабара нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Үүний хажуугаар Trainor " Эрхэм ирээдүйн ээж " нэртэй анхны номоо гаргаж байгаагаа мэдэгдээд байгаа юм.
Тэрбээр өнгөрсөн ням гарагт олон нийтийн сүлжээгээр өөрийн нууцалж байсан том мэдээгээ гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барьж буй бичлэгийг нийтэлсэн байна.
Трейнор 2016 онд залуу жүжигчин Дарил Сабаратай үерхэж эхэлсэн. Хосууд 2021 оны хоёрдугаар сард Райли хэмээх хүүтэй болсон байдаг.
Уншиж байна |