Дорноговь тэргүүлж, Дундговь сүүл мушгив
2023-02-01

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцууллаа. 

 

 

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэхүндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог.  Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг юм. 

 

 

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд2, 3, 4, 5, 6-рт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн оноос эрэмбийн хувьд өөрчлөлтгүй байна. Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгораймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Засаглалын үр ашиг болон Дэд бүтцээр Дорноговь аймаг НЭГДҮГЭЭРТ эрэмбэлэгджээ.

Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар 1-рт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 болж өнгөрсөн жилээс 6 оноогоор буурлаа. Мөнбизнесийн үр ашиг үндсэн бүлэг 9 оноо, эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэг 6 оноо, дэд бүтэц үндсэн бүлэг 0.6 оноогоор тус тус буурчээ.

Аймаг тус бүрээр нь харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оноос өссөн. Үүнд Булган, Завхан, Говь-Алтай аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахиагүй байна.

  • Дорноговь аймгийнбизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч, засаглалын үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноо өссөн. Улмаар засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр 1-рт эрэмбэлэгдэж,өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн;

  • Орхон аймгийн ерөнхий үнэлгээ эрэмбийн хувьд өөрчлөлтгүй буюу 2-рт эрэмбэлэгдсэн хэвээр байгаа ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2.6-аар буурсан. Үүнд институцийн тогтолцооны үзүүлэлтүүд суларсан нь ихээхэн нөлөөлжээ;

  • Дархан-Уул аймаг ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 10-аар буурсан. Үүнд нийгмийн тогтолцоо, боловсрол, соёлын үзүүлэлтүүд суларсан нь нөлөөлжээ;

  • Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдсэн Өмнөговь аймагэрэмбийн хувьд өөрчлөлтгүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 6.7-оор буурсан. Үүнд бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд суларсан нь хамгийн голлох нөлөөг үзүүлжээ;

  • Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий онооөссөн нь Булган, Завхан, Говь-Алтай аймгууд юм. Булган аймгийн оноо11-ээр, Завхан аймгийн оноо 8-аар, Говь-Алтай аймгийн оноо 1-ээрөссөн. Гэвч ерөнхий эрэмбээр Булган аймаг 19-рт, Завхан аймаг 20-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдэж байна;

  • Өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан аймгууд нь Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд буюу баруун хязгаарын 3 аймаг байна. Ховд аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн орчны үзүүлэлтүүд, Увс аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад технологийн дэд бүтэц, менежментийн хэвшлийн үзүүлэлтүүд ихээхэн нөлөөлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-02-02
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01