Улаан талбай дээр тугал хөтлөн явсан хэргээр Америкийн иргэнийг баривчилжээ
2023-02-02

Москва хотын Улаан талбайгаар тугал хөтлөн зугаалсан хэргээр АНУ-ын иргэн эмэгтэйд 13 хоног баривчлан саатуулах шийтгэл оноожээ. Энэ талаар Медуза хэвлэл мэдээлсэн байна. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын иргэн 34 настай Алиса Дей Улаан талбай дээр тугал хөтлөн явж байхдаа саатуулагджээ. Тэрбээр туглыг "Авито" гэх зарлалын сайтын зараас харан авсан бөгөөд "түүнийг идүүлэхгүй гэсэндээ худалдаж авсан" гэж ТАСС агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Алиса Дей амьтан хамгаалагч, нядалгаанаас амьтдыг аврахын тулд тэднийг худалдаж авдаг гэнэ. Өмнө нь, 2019 онд Лондоны фермээс тоорой худалдан авч, түүнийгээ гэртээ тэжээж байсан бол 2022 онд Польшоор хонь хөтлөн зугаалж байсан аж. 

 

Оросын цагдаагийнхан Алиса Дейгийн эсрэг хоёр протокол үйлджээ. Эхлээд Москва хотын Тверийн шүүх түүнийг явган зорчигчдод саад болсон хууль бус арга хэмжээ зохион байгуулсан гэх үндэслэлээр 20 мянган рублиэр торгосон бол дараа нь цагдаагийн ажилтны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэн 13 хоног баривчлан саатуулах шийтгэл оноожээ.

 

Дей сэтгүүлчдэд ярихдаа тугалыг нь Доктор Тугал гэдэг, тэжээвэр амьтандаа сайхан газар үзүүлэхийг хүссэн, өмнө нь өөр улс орнуудад амьтан хөтлөөд явж болж байсан тул Улаан талбайгаар зугаалсан хэмээсэн байна. Харин цагдаагийнхан түүнийг "туглыг суртал ухуулгын зорилгоор үзүүлэн байдлаар ашигласан" хэмээн үзсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
АНУ-гийн тэнэг хужаа хүүхэн. Ийм тэнэг АНУ-гаар дүүрэн. Эрчүүд нь хүн ална. Аймшиг...
2023-02-02
Болд:
Орост ардчилал гэж юу ч байхгүй. Тэнд хэдэн бүдүүлэг цагдаагийн дарангуйлал байдаг.Амьтан хайрладаг хөөрхий бүсгүй Оросыг сайн мэдэхгүй л байна даа. Тэнд бүх юманд улс төрийн ач холбогдол өгдөг. Арай боловсронгүй хойт солонгос шүү дээ
2023-02-02
зөв
2023-02-02
АНУ гэж хужаа л байна, тугалтай нь кадыровчууд руу явуул, тэд учрыг нь олж цангаагаа тайлна
2023-02-02
зөв