Нийтийн байр шатаж, нэг хүний амь эрсэджээ
2023-02-02

Баянзүрх дүүргийн II хорооны “Их дарь-Эх”-ийн нэгдүгээр гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 02 дугаар  сарын 01-ний өдрийн 08:33 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

 

 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах 10 дугаар ангийн алба хаагчид иргэн Д-ийн 8х16 метрийн хэмжээтэй хоёр давхар нийтийн байр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт иргэн О /50 настай, эмэгтэй/ угаартаж, амь нас нь эрсэджээ. Мөн галд иргэн М /25 настай, эрэгтэй/ угаартаж ухаан алдсан байсныг Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгчээ. 

Shuud.mn
Сонин хачин