2023 онд хэрхэн сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах вэ 
2023-02-02

Сэтгэцийн эрүүл мэнд нь хэн нэгний сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, нийгмийн сайн сайхан байдлыг тодорхойлдог. Бидний сэтгэцийн эрүүл мэнд нь хооллох зуршил, биеийн тамирын дасгалын түвшин, бодис хэрэглээний зан байдал, хүнд хэцүү нөхцөл байдлыг хэрхэн бодох, мэдрэх, даван туулахад нөлөөлдөг. 


2020 оноос эхэлж мэргэжилтнүүд болон бусад холбогдох байгууллагын хүмүүс  сэтгэцийн эрүүл мэндийн талаар илүү ихээр ярих болсон ба анхаарлаа хандуулж эхэлсэн билээ. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийн зөвлөмжийг хүргэж байна. 


Тогтмол дасгал хий. Өдөр бүр ердөө 30 минут алхах нь таны сэтгэл санааг сайжруулж, эрүүл мэндээ сайжруулахад тусална. Өдөр бүр алхаж заншсанаар таны булчингууд бэхжиж нуруу мурийх, үе мөчөөр өвдөх зэрэг эрсдэлээс сэргийлээд зогсохгүй таныг хөнгөн шингэн байхад тусална. Мөн алхах нь нойргүйдлээс сэргийлдэг аж. Өдөр бүр 30 минутаас багагүй хугацаанд алхаж байснаар таны үе мөчинд ирэх хүчилтөрөгч, цусан хангамж нэмэгддэг бөгөөд хурдан алхсанаар уушгинд ирэх хүчилтөрөгч нэмэгдэж, биеийн бусад хэсэгт хүчилтөрөгчийг их хэмжээгээр хүргэснээр таны эрүүл мэндийг дэмждэг аж.

 


 

Өдөр тутамдаа эрүүл хоол хүнс хэрэглэх. Та өдөр бүр эрүүл хооллож, биеийнхээ онцлогт тааруулж ус ууснаар таныг эрч хүчтэй болгож, тархины үйл ажиллагааг сайжруулдаг байна. Хоол идэж байхдаа хүйтэн ундаа эсвэл хэт их шингэн зэрэгцүүлэн уухгүй байх, гэртээ өдрийн хоолоо бэлдэж занших, хоолоо сайтар зажлах, хооллохын өмнө хий цадсан мэдрэмж төрүүлэх элдэв амттан аль болох хэрэглэхгүй байх гэх мэт. Зөв хооллолтын талаар тогтмол мэдээлэл авах нь мөн сайн дадлуудын нэг. Гэхдээ бодсоны зоргоор зөв дадлыг хэвшүүлдэггүй тул өөриймшүүлье гэсэн дадалтай байх хэрэгтэй ингэснээр таны бие махбод болон оюун санаа өдөр тутамдаа эрүүл аюулгүй байхын нэг үндэс юм. 


Унтахыг эн тэргүүнд тавь. Нойр муутай явах нь яав ч тоохгүй орхиж болох зүйл биш. Энэ нь дархлааг сулруулж, ой санамж, анхаарал төвлөрүүлэх чадварыг бууруулж, сэтгэлийн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн таны эргэн тойронд байгаа төхөөрөмж болон дэлгэцээс гарч буй цэнхэр гэрэл нь унтахад хүндрэл учруулдаг байна. Тиймээс унтахаасаа өмнө утас эсвэл компьютерээс гарах цэнхэр гэрлийг багасгаж унтаж байхыг зөвлөж байна. 

 


 

Тайвшруулах дасгал буюу бясалгал хийхийг хичээгээрэй. Бидний тархи компьютертой адил ажилладаг буюу зөвхөн тодорхой хэмжээний санах ойтой байдаг" гэж Брауны их сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн судалгаа, инновацын захирал доктор Жудсон Брюэр хэлсэн байдаг. Тийм ч учраас сэтгэлийн түгшүүр, стресс зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд нь бодох, асуудлыг шийдвэрлэхэд илүү хэцүү болгодог аж. Иймд тайвшрахын тулд тайвшруулах дасгал, цаашлаад бясадгал хийхийг зөвлөж байна. 


"Нэг гараа урдаа бариад хуруугаа дэлгэ. Одоо нөгөө гарынхаа долоовор хуруугаараа гарынхаа гадна талыг аажмаар зурж, хуруугаа дээш татахдаа амьсгалж, доош татахдаа гаргана. Таван хуруугаа дээш доош хөдөлгө. Гараа бүхэлд нь зурсны дараа чиглэлээ эргүүлээд дахин хий."

 


 

Эерэг зүйлсд анхаарлаа төвлөрүүл. Чамд байгаа бүхний төлөө талархаж сураарай. Үүний үр дүнд улам ихийг хүртэх болно. Харин хамаг анхаарлаа байхгүй зүйл дээр хандуулах юм бол хэзээ ч сэтгэл хангалуун байж чадахгүй. Чи юун дээр анхаарлаа төвлөрүүлнэ, тэр чинь улам их баяжиж нэмэгдэж байдаг. Сайн, эерэг зүйл дээр төвлөрвөл түүнээсээ улам ихийг хүртэнэ. Амьдралаасаа эерэг талыг олж харж сураад, түүндээ үргэлж талархах нь таны эрүүл байхын үндсийн бас нэгэн гол шалтгаан юм шүү. 
 

Shuud.mn
Сонин хачин