"Б.Идэр-Од иргэншлээ солиулах хүсэлт ирүүлээгүй"
2023-02-02

Өнгөрсөн онд олон нийтийн дунд хүчээ авч, маш олон хүнийг санхүүгийн эрсдэл оруулсан зүйл бол КОЙН. Энэ төрлийн бизнес борооны дараах мөөг шиг л олширсон. Эдгээрээс хамгийн олон хүнээс хөрөнгө татсан нь IHC. 

 

 

Анх тухайн компанийг О.Мөнхжин, Эрхэмээ, Б.Гантиг болон комедиан Б.Идэр-Од нар хамтран байгуулж, олон нийтэд таниулсан. Гэвч удалгүй Б.Идэр-Од тус компанийн эзэмшигчээс хасагдсан байдаг.  Харин сүүлийн өдрүүдэд тус компанийн хохирогчид нэгдэн,  IHC-гийн эздэд хариуцлага тооцохыг шаардаж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр О.Мөнхжингийн гэр, албан байгууллагад нэгжлэг хийсэн. 

 

Мөн энэ мэдээлэлтэй зэрэгцэн Б.Идэр-Одыг Австрали Улсын иргэн болж иргэншлээ сольж байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархлаа. Тэгвэл энэ мэдээллийг холбогдох албаны хүнээс тодруулахад "Б.Идэр-Од гэх хүнээс иргэншлээ солиулахаар хүсэлт ирүүлээгүй" гэх мэдээллийг өглөө. Түүний хувьд өнгөрөгч оны гуравдугаар сард Австрали улсад суралцахаар явсан юм. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
bi:
Buh koin adil. Ardiin koing bas shalga. 200, 300 aar avchihaad odoo 20-3- tai baigaa gej baigaa. Zuruug Ganhuyag naasan uu hen avsan ilruulj humuuseees mungiig ni butsaan avch hohirliig baragduulah heregtei...
2023-02-03
луйварчид:
энэ луйварчидаас мөнгөө авах хэрэгтэй.
2023-02-02
ЭХ АВГАИТАИ ХАМТ ХОРИ
2023-02-02