ДЭМБ: Нэгдүгээр сард COVID-19 халдвараас үүдэлтэй нас баралт 65 хувь нэмэгдсэн
2023-02-02

Коронавирусийн халдвартай тэмцэх ажлыг урьдын адил чухалчлах шаардлагатай, халдварын тоо буурч байгаа ч энэ халдвараас үүдэлтэй нас баралт нэмэгдэж байгаа хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр, нэгдүгээр сард коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт 65 хувиар өссөн байна. 

 

Харин халдварын шинэ тохиолдол буурч байгаа аж. Өнгөрсөн сард дэлхий даяар 20 сая хүн коронавирусийн халдвар авсан гэж оношлогдсон бөгөөд энэ нь өмнөх үетэй харьцуулахад 78 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Халдварын шинэ тохиолдлын талаас илүү хувь нь БНХАУ-д үүний араас Япон, АНУ-д бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин