2020.02.02
2023-02-02

Айн Рэндийн мэндэлсэн өдөрт зориулав

 

 

Хүн өөрийнхөө баялгийг өөрөө бүтээхээр ирсэн бодгаль. Хүний эдийн болоод сэтгэхүйн амьд байх амьдрах чадвар нь зөвхөн түүний өөрийнх нь хичээл зүтгэлээс шалтгаална. Хүмүүнд өөрөөс нь өөр эзэн үгүй гэж дэлхий даяар цуурайтуулан хэлсэн, бичсэн хүн бол ахин давтагдашгүй мөнхөд шинэ байх оюун санаа юм. 

 

- Энэ хэн бэ?

 

Тэрээр ёс суртахуунгүйчүүд сайн сайхнаас буянт үйлсийг нь, сул доройчууд хүчтэйгийнхээ хүч чадлыг, тэнэгүүд мэргэдийнхээ цэцэн бэлгийг хулгайлахдаа “бид” гэдэг үгээр халхавч хийдэг юм гэж онож хэлсэн. 

 

Аливаа хүмүүнд хамгийн түрүүнд оюун санаа сэтгэлгээний тусгаар тогтнол чухал. Хүн өөрөө өөрийнхөө төлөө оршин тогтнох, амьд яваа цагтаа аз жаргалтай байх халдашгүй эрхтэй. Хэн ч чамаас бусдын эрэлт хэрэгцээ, хүсэл зорилгыг хангаж хамгаалахын төлөө боол бол гэж шаардах эрхгүй. Хэн нэгэн хүн өөрийн зовлон, азгүйтэл, бүтэлгүйтлээрээ гул барин чиний эд баялгаас авах эрх хаана ч байх ёсгүй. 

 

Хүний оюун санаа нь хүмүүсийн амьдрал аз жаргалын эх булаг.

 

Хүн өөрийнхөө амьдралыг дээдэлж байгаа цагт оюун ухаан дээд зорилго байх болно гэдгийг нотлоод...хувь хүний амьдралд бодит чиг хандлагын гурван үнэ цэнэ байдаг. 

 

Нэг: Оюун ухаан

Хоёр: Зорилго чиглэл

Гурав: Өөрийгөө хүндлэх чанар. Мөн энэ гуравт:

Нэг: Ухаалаг сэтгэлгээ 

Хоёр: Ур чадвар 

Гурав: Бахархал гэсэн дээд чанар байна гэдгийг тогтоов. 

 

- Энэ хэн бэ?

 

Хүний мөн чанарыг, ялангуяа хувь хүн бүрийн дахин давтагдашгүй ариун байх үнэ цэнийг цэгнэж, хэтийдсэн холыг харж, үнэн бодитой, зүй зохистой, цоо эрүүл саруулаар (рационал) тодорхойлсон энэ хүнээр бахархаж түүнтэй санаа бодол нэг байгаагаараа омойтном би.

 

Хувь хүний тусгаар байх жам ёсны эрх, эрх чөлөө өндөр дээд мөн чанарт дэндүү дотно би.

 

Дэлхий дээр хүний эрхийн урдуур гишгэх төр, хүн байж болохгүй. “БИ” бол эн тэргүүнд гэдгийг дээдлээд: - Платоноос Руссо, Хэгэлээс Дюи, Ролз, Зингер хүртэлх ихэнх философичид бусдын төлөө өөрийгөө зориулахыг чухал гэж будилсныг, бас Иммануэл Кант хүртэл хүн өөрийн хийсэн үйлсээс ямар ч үр шим, ашиг хүртэх ёсгүй. Сайн үйлс хийчихлээ шүү ч гэж бодож болохгүй хэмээн сурталдсаныг эрс эсэргүүцэж Аристотель, Адам Смит нарын андуурч алгарласныг шүүн тунгааж, бурууг нь оношилж, өөрийн бодит чиг хандлагаараа (объективизм)-аараа хүн төрөлхтөн хийгээд философийг бүхий л талаар хувьсган өөрчилсөн хүний үзлийг дуулгаж байна би. 

 

- Энэ хэн бэ?

 

Миний гүн хүндэтгэлт энэ хүн буруу гажуу, мохоо молхио үзэл философийг шүүж тунгаагаад зогссонгүй хувь хүний тухай (эгоизм)-ын шинэ философи дэвшүүлэхдээ: - “Миний философи ньүнэндээ баатарлаг оршихуйн хувьд хүний амьдралын ёс жудаг зөв суртахуунт зорилго хүний өөрийнх нь л сайн сайхан, ур чадвар, бүтээлч ариун үйлс, ухаалаг, тооцоотой байх чамбай чанар түүний цорын ганц хөдөлшгүй үнэн байх ёстой гэж нотод бодит үнэнийг нээсэн” бөлгөө.

 

Тэр өөрөө 20-р зууны гэрч нь, шүүн тунгаагч нь, түүхч нь учраас Бэнто Муссолинигийн “ Хүн өөрийгөө үгүйсгэж, хувийн ашиг сонирхлоо орхиж чадсан цагт амьдралын мөн чанарыг жинхэнэ мэдэрнэ” гэсэн тулгалтыг, Марксизмын гай гамшгийг, өөрийгөө бодох эрхийг хамгаалахын оронд улс үндэстнүүд “Хүн бүр чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэх эрхтэй” энэ эрхийг улс хамгаалж, хэрэгжүүлнэ гэдэг мунхаглалыг Ленин, Сталин хоёр буу тулган хэрэгжүүлсэн цусан замыг, хувь хүн бусдын болон нийгмийнхээ төлөө өөрийгөө золиослох ёстой гээд Гитлер Германы олон сая хүнийг золионд гаргасан эмгэнэлт үнэн түүхийг жигшин эсэргүүцэж, хувь хүний эрхийг дээдлэгч болсон нь түүний төрөлхийн сүнслэг мөн чанар гэж би үзнэ. 

 

Түүний хүн өөрийгөө бодох эрхтэй хувь хүний оюун санааны тусгаар тогтнолыг тунхаглаж, эдийн засаг улс төр хоёр холилдохгүй байхыг, бизнест төр хутгалдаж болдоггүйг сануулж, чөлөөт өрсөлдөөнийг дөвийлгөдөг нь туйлын зөв гэж үзнэ би.

 

Энэ суу билигтэн маш их уншиж, судалж олон талын дүгнэлтүүдийг дөвийлгөн гаргаж, бодит чиг хандлагыг эрүүл саруул сэтгэлгээтэй уялдуулан дуулгасаар л ...

 

Тэрээр “бид харилцан хамааралтай нийгэмд амьдарч байгаа учраас эрх чөлөө абсолют байж болохгүй. Элдэвзохицуулалтууд хийлгэхгүйн тулд хүмүүсийн зарим эрх чөлөөг хязгаарлахаас аргагүй. Бас төрөөр дамжуулан...аз муутай яваагуудаа энэрнэ гэдэг нь...хүн чанараа харуулж байгаа явдал” гэсэн Милтон Фридманы социалист алдааг нь илрүүлсэн юм.

 

Үүгээр ч үл барам “чөлөөт зах зээлд зарим зүйл асар их хохирол учруулсныг...Laissez-Faire багтдаг гээд төр монополчлолыг зохицуулж, мөнгөний системийг хянаж, чөлөөт эдийн засгийг нийгмийн үйлчилгээтэй хослуулах хэрэгтэй” хэмээн уриалсан Фридрих Хаекийн зүүний суртлыг анзааран хүн өөрөө өөрийнхөөрөө амьдрах, амьдралынхаа эзэн байхыг, ашиг руу тэмүүлэх тэмүүллийг ойлгож, хамгаалж чадахгүй байгаа нь сэхээтнүүдийн асар том алдаа гэж дүгнэсэн. 

 

- Энэ хэн бэ?

 

Тэр Laissez-Faire буюу зуун хувь эрх чөлөөт зах зээл нь ухаалаг тооцоотой өөрийгөө бодох үзэл, ашгийн хойноос явах тэмүүллийг огтхон ч буулт хийлгүй хамгаалдаг ёс суртахуунд суурилах ёстой гэсэн санааг зоригтой дэвшүүлсэн сэтгэгч бөлгөө. 

 

Чөлөөт өрсөлдөөнийг хувь хүн өөрийгөө бодож, үр дүнтэй байж, бусдаас хамааралгүй бие дааж, өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлдэг, харилцан ашигтай бүтээлч арилжааг магтан дуулдаг ариун тогтолцоо гэж бодно би.

 

Энэ хүн:

 

- Миний дэвшүүлсэн бодит чиг хандлагын ёс зүй нэн зохистойгоор тууштай өөрийгөө бодохыг бардам тунхагладаг. Энэхүү үзэл нь хүмүүнд хүн шиг байхад нь түшиг болно. Хүмүүн ёс зүйтэй, бодитой, эрүүл саруулаар ашиг сонирхлоо дагах юм бол хүмүүсийн ашиг сонирхол бие биетэйгээ зөрчилдөхгүй гэж нотлодог юм. 

 

Төрийн тухайтад: - Төр хуулиар хязгаарлагдан баринтаглагдсан байх учиртай. Хүн хуулиар хориогүй л бол юу ч хийж болох эрхтэйч, бусдыг хохироох эрхгүй. 

 

Харин төр нь хуулиар зөвшөөрөөгүй л бол юу ч хийж болохгүй.

 

Төрийн ганц үүрэг нь хүний эрхийг хамгаалахад оршдог учир бүх хуулийн туйлын зорилго нь хувь хүний эрхийг дээдлэх явдал байж, хүний эрхэнд суурилсан байх ёстойг жам ёсных гэж үздэг. 

 

Төр хүнийг хүчирхийллээс, өмч хөрөнгийг дээрэм тонуулаас хамгаалж байгаа цагт л оршин тогтнох учиртай. Өнөөдөр дэлхий даяар устан сүйрч буй улс төр, эдийн засгийн системүүд ёс зүй,жудаг философийн хамгаалалтгүй болоод л сүйрч байна. Тэдэнд ёс зүйн объектив онол хэрэгтэй. 

 

Капитализм сүйрвэл энэ үзэл мөн нээгдэлгүйгээр сүйрэн алга болно. Яг нарийндаа өнөөдөр капитализм гэж юу болохыг маш цөөхөн хүн л мэдэж байна. Капитализм гэдгээр би ямар ч нөхцөл тавиагүй, ямар ч зохицуулалтгүй чөлөөт өрсөлдөөнийг нэрлэж байна. Зуун хувь цэвэр капитализм дэлхий дээр хэзээ ч байгаагүй явдал нь янз бүрийн ялангуяа зүүний үзэлт төрийн зохицуулалтуудаас болж саармагжчихсан юм. Гэвчбиднийг ирээдүйд хүргэх тогтолцоо бол капитализм. Өөр систем хүн төрөлхтөнд тохирохгүй гэсэн байна. 

 

- Энэ хэн бэ?
- Энэ үү?

 

Бичсэн хэлсэн шигээ л их онцгой хүн. “Бид амьд хүмүүс” 1936 он, “Тунхаг” 1938 он, “Эх сурвалж” 1943 он, “Атлантын нуруу тэнийв” 1957 онд хэвлэгдсэн эдгээрээс “Тунхаг” нь тууж, бусад нь бүрэн хэмжээний роман юм. Зохиол бичих нарийн эрэмбэ дараа, онцгой нарийн судалгаа, дүрүүдийн ахин давтагдахгүй гаргалгаа, төрөл бүрийн араншинг төгс төгөлдөр урласнаараа үнэхээр гайхамшиг. 

 

Мөн өөрийн философио “Объектив үзлийн удиртгал”, “Өөрийгөө бодох нь ариун үйлс”, “Хүрээгүй тэмүүлэл капитализм” энэ гурван зохиолоороо батлан бичсэн. 

 

Би түүний романуудыг, фиолософийн бүтээлүүдийг уншаад үнэхээр биширсэн. 

 

Амьдрал хэмээх аялалд хайж явсан явсан эрдэнээ олсон шүү?!? шууд утас цохилоо. 9911.... гээд П.Цэнгүүн рүү залгалаа. 

 

-За дүү минь:- Энэ хүн жүжгийн зохиол бичиж үү? бичсэн бол олж өгөөч гэв.
-Аа за гээд уриалгахан хүлээж аваад, тун ч удалгүй гурван жүжиг бичсэн юм байна гээд хөх хавтастай жижигхэн ном аваад ирлээ дээ.

 

“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” 1933 он, “Төгс” 1936 он, “Сайтар эргэцүүл” 1939 он ийм гурван жүжгийг багтаасан ном байлаа.

 

-Ёстой сайхан. Сайхан гэснээс түүний бүтээлүүдийг П.Цэнгүүн дүү минь орчуулуулж, зохиогчийн эрхийг нь авч, хэвлэх бүх үйлсийг хийж, хүмүүст гэгээрэл авчирдагт нь дээдийн дээдээр талархвай.

 

Гурван жүжгийг нь гурван жил дараалан би өөрөө найруулсан шүү дээ. Та минь ээ!

 

Жүжгийн зохиолуудыг олж өгөөд зогссонгүй, хамтран ажиллаж, гэр бүлээрээ ивээн тэтгэж, надад эрч нэмсэн дээ. 

 

“Төгс” жүжгэнд Соёолжийн Даваацэрэн гавьяат ивээн тэтгэгчээр оролцож,урам нэмснийг талархан дуулгавай. 

 

Жүжгийн зохиолуудаа “Эх сурвалж” романыг нь орчуулсан фиолософич Б.Батчулуунд өглөө. Хоёулаа үдийн зоог барингаа аль жүжиг нь илүү буух нь вэ?, Та өөрөө сонгоод орчуулаадах нь уу? хөлс зоосыг нь өгье гээд л ажил эхэлсэн дээ. Үр дүн нь 2011 оны 4-р сарын 17-нд “Од” театрын тайзнаа “Сайтар эргэцүүл” нэртэйгээр жүжиг амилж, би өөрөө нэгэн дүрд нь орж, “Х-Түц”-ийнхнийг багаар нь урьсан нь тэдэнд ч бас нэгэн шинэ алхам, хичээл болсон доо.

 

Дараа нь эрхэм дүү Б. Цацралдаа хандан “Төгс”, “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгүүдийг нь орчуулуулж 2012, 2013 онд дараалан “Тo be or not to be” –д оролцсон шилдэгүүдийг урьж “Төгс” жүжгийг нь, “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг нь “Х-Түц”-ийнхэнд тулгуурлан мөн тэр жилийн “To be”-ийн дөрвөн залууг оролцуулж найруулан тавьсан болой. 

 

Зохиолч 1949 оны 8-р сарын 28-нд хөтлөсөн тэмдэглэлдээ “Хөгжилтэй, зугаатай жүжиг амьдралын цаад мөн чанарыг жинхэнээр нь харуулж чадахгүй, амьдрал нэг их таашаалтай эд биш болохоор энэ жүжиг амьдралыг өнгөц харуулсан байж таарна” гэж ёргиж бичсэн байналээ. “Сайтар эргэцүүл” жүжгийн тухайд шүү дээ.

 

- Энэ хэн бэ?

 

“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг 2013 оны 1-р сарын 16-ны шөнө найруулахдаа М.Уламбадрахын багтай хамтран “NTV”-ээр орон даяар шууд дамжуулан үзүүлж билээ. 2012 онд хийсэн “Төгс” жүжгийн гол дүр нэр цуутай эмэгтэй од Кэй Гонда өөрийнхөө шүтэн бишрэгчдээс аврал хайх аялалд гарна. Учир нь тэр хүн амины хэрэгт сэжиглэгдсэн... яах бол оо?... 

 

- Энэ хэн бэ?
- Энэ үү?

 

Зургаахан настайдаа романч болно гэж шийдсэн, Оросын Санкт-Петербургт эмийн санчийн гэрт 1905 оны 02-р сарын 02-нд мэндэлсэн жинхэнэ нэр нь Алиса Зиновьевна Розенбаум (Айн Рэнд) болой. 

 

Би түүний үзэл санааг зуун зуун дамжин мөнх байх болно гэдэгт бат итгэдэг Айн Рэндист хүн. 

 

Зохиолчийн бүтээлүүдийг орчуулсан Б.Батчулуун, Б.Батбуян, Ж.Нэргүй, Т.Ариунсанаа, Б.Цацрал, Ч.Баатар нарт түүний мэндэлсний 115-нжилийн ойн мэнд хүргэе. 

 

Хорин нэгхэн настай үзэсгэлэнт бүсгүй 1926 онд аз таарч, ахан дүүсийн урилгаар виз авч, “Бид амьд хүмүүс”-ийнхээ орноос АНУ руу дайжин гарч, эрх чөлөөний оронд эрх чөлөөг өмгөөлөн дуудаж, оюун сэтгэлгээний “Галт” объективизмаа дэлхийд дуулгасан нь юутай завшаантай хэрэг вэ? 

 

Энэ хүний мэндэлсэн өдрөөр үзэл санааг нь товчхон дуулгавал ийм болой. “Үзэл санаа бол энэ гараг дээрх хамгийн бодит хүч” гэж тэр хэлжээ. 

 

2021 оны 02-р сарын 02

Д.Сосорбарам

 

 

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
zochin:
Сосорбарамаа, чи эхнэр Нинжбадгартайгаа нийлж Ард кино театр гэдэг монголын ард түмний соёлын өмчийг үгүй хийсэн нүгэлтэй хүн шүү!!! Шуналтай, алтанзагасны эмгэн, өвгөн 2
2023-02-03
зочин:
Энэ Сосорбарам гэгч алиа салбаадай хол очиж хуцаа ч. Сосорбарам чиний үхэн хатан дэмждэг Америк Ардчилал чинь сайхан Монгол орныг минь 30-хан жилийн дотор үнс нурам болголоо гэдгийг хүн бүхэн нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна. Сосорбарам бол энэнийг мэдрэхгүй мэдрэл юм даа.
2023-02-02
зочин:
Одоо мөрдөж байгаа Үндсэн хууль нь 30 жилийн хугацаанд Монгол улсыг нийгэм эдийн засаг, улс төр, соёл, ёс суртахуун, хариуцлага, эрүүл мэнд, боловсролын хувьд бүрэн хэмжээний дампууралд хүргэсэн, баруунханы боловсруулсан маш аюултай эрх зүйн барим бичиг байсан гэдэг нь нэгэнт иргэдийн бодит ядуу амьдрал, улс орны дампуурлаар батлагдсан тул одоогийн Үндсэн хуулийг нэн даруй шатааж устган цоо шинэ Үндсэн хуулийг боловсруулах хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс улам дампуурч, бүр тусгаар тогтнолоо алдахад ч хүрнэ. Шинэ үндсэн хуулийн үзэл санаа нь Нобелийн шагналт эрдэмтэдийн боловсруулсан буурай орны хөгжлийн загвар болох конвергенцийн онолд суурилагдсан, нэг намтай, марксист үзлийг үндэс болгосон байх ёстой.
2023-02-02