Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2023-02-03

2023 оны 02-р сарын 02-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 03-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй,цас орохгүй.

 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -31…-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуурын хотгороор -22..-27 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
News 2023:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг ($600,000USD) аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд би 200 доллараар гэрчилгээ авахаар бүртгүүлээрэй гэж хэлээд өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баярлаж нэг бөөрөө 600 000 доллараар зараад ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-02-06