Селена Гомез: Би хайр сэтгэлээ нуух дургүй
2023-02-03

Дуучин Селена Гомез саяхнаас "The Chainsmokers" хамтлагийн Дрю Таггарттай болзож буй мэдээллийг "Elle" мэдээллээ. Тодруулбал хосууд тусгай гишүүнчлэлтэй газруудаар хамтдаа  цагийг өнгөрөөж, кино үзэж, энгийн байдлаар болзож байгааг зарим нэгэн эх сурвалжууд мэдээлээд байсан юм. 

 

Селена Гомез оны өмнөхөн өгсөн нэгэн ярилцлагадаа,

 

-Бидний өмнө өсөн торнисон Селена хэдийн нас биед гүйцэж, гоо бүсгүй болжээ. Ирээдүйн төлөвлөгөөндөө хувийн амьдралдаа шинэ алхам хийх төлөвлөгөө байхгүй гэж үү?


-Бий. Гэхдээ уран бүтээлийг урьдчилан төлөвлөж болно. Харин хувийн амьдралыг урьдчилан таамаглах ямар ч боломж байхгүй. Сайтар төлөвлөхгүй бол насан туршдаа сэтгэлийн шарх авах эрсдэлтэй. Би багаасаа л ээжтэйгээ байсан. Аавын хайр халамжийг бага хүртдэг байсан. Тиймээс л гэр бүлийн асуудал дээр их эмзэг бас нухацтай ханддаг.

 


 

-Эрчүүдэд ямархуу шаардлага тавьдаг вэ. Таныг болзоонд урихыг хүссэн залуу ямархуу байх ёстой вэ?


-Шаардлага гэх зүйл байхгүй. Зүгээр л ямар нэгэн дүрд хувираагүй өөрийнхөөрөө л байх ёстой. Би царайлаг залууст тийм ч дуртай биш. Харин өндөр залууст дуртай.


-Дүрд ороогүй гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал?


-Хэн нэгнийг дуурайгаагүй, зөвхөн өөрийнхөөрөө.


-Гэнэт хүчтэй дурлал таны зүрхийг тогшвол та гэрлэх үү?


-Мэдээж хэрэг. Намайг барьц алдуулах эр хүн гарч ирвэл би шууд гэрлэнэ. Би хувийн амьдралаа уран бүтээлүүд шигээ шат ахиулмаар байна.

 

 

 - Чиний бие сайн байгаа биз дээ, олон хүмүүс чиний жингийн асуудалд их санаа зовж байсан?

- Би маш сайн эрүүл саруул оршиж байна. Миний жингийн асуудал гэвэл магадгүй би хэтэрхий их хайранд умбаад тэр байх. Эцэст нь намайг яг л байгаагаар минь хайрлах хүмүүсийн хүрээлэлд орсон. Тийм ч учраас энэ бүх хугацааны дараа жинхэнэ өөрийгөө олж харлаа. 

 

-Илүү их амжилтад хүрэхийг хүсдэг тухайгаа ярьлаа. Яг хаана хүрэхийг хүсэж байна?


-Хүмүүсийн зүрх сэтгэлээс хэзээ ч мартагдахгүй тэр орон зайд очихыг хүсэж байна. Мэдээж хэцүү байх. Гэхдээ би хичээх болно. Энэний төлөө л зүтгэж явна. Уран бүтээлч хүн урлагтаа үнэнч байх ёстой.

 

 

Дрю Таггарт оны өмнө "Apple" компаний үүсгэн байгуулагч Стив Жобсын охин Ева Жобстой үерхэж байсан бөгөөд хамтдаа өнгөрсөн шинэ жилийн баярыг тэмдэглэж байв. 

Shuud.mn
Сонин хачин