NBC: АНУ-д Хятадын тагнуулын агаарын бөмбөлөг ажиглагдсан
2023-02-03

Сүүлийн өдрүүдэд, Хятадад хамааралтай байж болзошгүй агаарын бөмбөлөг АНУ-ын хойд хэсгээр ниссэнийг АНУ-ын Засгийн газар ажиглаж байгаа гэж Пентагоны төлөөлөгч Патрик Райдер мэдэгдсэнийг NBC суваг дамжуулжээ. 

 

"Яг одоо АНУ-ын эх газрын хэсгийн дээр байгаа ажиглалтын агаарын бөмбөлгийг АНУ-ын Засгийн газар илрүүлж, ажиглаж байгаа" хэмээн Райдер мэдэгджээ. 

 

Лхагва гарагт Монтана мужид энэ агаарын бөмбөлгийг илрүүлсний дараа АНУ-ын Засгийн газар "нууц мээдэлэл цуглуулахаас хамгаалах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлсэн" гэнэ. Энэ бөмбөлөг Алеутын арлуудаас Канадаар дамжин Монтанад иржээ.

 

Агаарын бөмбөлөг Хятадынх гэдэгт АНУ итгэлтэй байгаа тул Вашингтон болон Бээжин дэх хэд хэдэн сувгаар Хятадын засгийн газартай холбогдсон гэж Пентагоны төлөлөөгч мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
xujaanuud no geed l melzeed suuchixnaa
2023-02-03