Солонгосын MAVE виртуал хамтлаг дэбютээ хийлээ
2023-02-03

 

БНСУ-д 100 хувь виртуал охидын MAVE хамтлаг "Pandora" дуугаараа дэбютээ хийлээ. Тухайлбал MAVE хамтлагийн гишүүдийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээжээ. Хамтлагийг "Netmarble" гэх тоглоомны компаний охин компани болох “Metaverse энтертайнмент” үүсгэн байгуулжээ. Тус хамтлаг клипээ гаргаад зогсохгүй inkigayo-ийн тайзан дээр үзүүлбэр үзүүлжээ.

 

Тэрбээр тус хамтлагийн тухай үзэгчдийн сэтгэгдэл: “Бие, царай гээд бүх зүйл нь яг л жинхэнэ хүн шиг юм.” “Алдартай охидын хамтлагийн гишүүдийн царайг нийлүүлээд гаргасан юм шиг төрхтэй юм.” “Тийсэрийг нь үзсэн чинь BIG 3-ийн гаргаж ирсэн хамтлаг шиг л чанартай юм" гэсэн байв. “MAVE хамтлагийг дэбют хийлгэхийн тулд асар их мөнгө зарлагадсан гэж сонссон.”  “Бодит ч юм шиг хуурам ч юм шиг сонин харагдаад байна.” “Inkigayo, нэвтрүүлэг гэх мэтийн зураг авалтанд яаж ордог гэсэн үг юм бол" зэрэг сэтгэгдлүүдийг үлдээсэн байв. 

Shuud.mn
Сонин хачин