Францад 16 жил хуулийнхнаас зугтсан мафийн гишүүнийг пиццаны газарт ажиллаж байхад нь барьжээ
2023-02-03

Хуулийн байгууллагаас 16 жил зугтсан, мафийн гишүүнийг Францын Сент-Этьенээс баривчилжээ. Энэ талаар Интерпол мэдэгдсэнийг Евроньюс агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр,"Ндрангета" мафийн гишүүн байж болзошгүй гэгдэх  өдгөө 63 настай Эдгардо Греког пүрэв гарагийн өглөө баривчилжээ. Тэрбээр 1991 оны нэгдүгээр сард хоёр хүний амь хөнөөсөн, 1991 оны долоодугаар сард хүний амь насанд халдахыг завдсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон байсан аж. 

 

Тэрбээр ял шийтгэлээс хэрхэн зугтсан нь тодорхойгүй, ямартай ч цагдаагийнхан түүнийг 16 жилийн туршид эрэн сурвалжилсны эцэст Сент-Этьен дэх пиццаны газарт ажиллаж байхад нь олж баривчилжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин