Парисын Их дуулгад Монголоос 21 жүдоч оролцоно

"Бага дэлхийн аварга" гэгддэг Парисын татамид Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч барилдах юм. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас Ё.Басхүү 66 кг-д, О.Цэцэнцэнгэл +100 кг-д алт, Б.Баасанхүү 48 кг-д мөнгө, Ц.Цогтбаатар 73 кг-д, Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос мэдээллээ.
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” хоёрдугаар сарын 4-5-нд болoх юм.
Тус тэмцээнд таван тивийн 85 улсын 527 тамирчин өрсөлдөнө.
Парист барилдах Монголын жүдочид:
Эмэгтэйчүүд
- 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ
- 57 кг: М.Ичинхорлоо, О.Оюунчимэг
- 63 кг: Б.Ганхайч, Д.Есүй
- 70 кг: Б.Ням-Эрдэнэ
- -78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
- +78 кг: Д.Номинзул
Эрэгтэйчүүд
- 60 кг: Э.Ариунболд, Ц.Цогт-Очир
- 66 кг: Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
- 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
- 81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
- -100 кг: Б.Гончигсүрэн
- +100 кг: О.Цэцэнцэнгэл
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/
Хоёрдугаар сарын 3-ны өдөр /Баасан/
21:00 цагт: Сугалаа
Хоёрдугаар сарын 4-ний өдөр /Бямба/
16:00 цагт: эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг, эрэгтэй -60 кг, -66 кг, -73 кг жингүүдийн хэсгийн барилдаан.
00:00 цагт: дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Хоёрдугаар сарын 5-ны өдөр /Ням/
16:00 цагт: эмэгтэй -70 кг, -78 кг, +78 кг, эрэгтэй -81 кг, -90кг, -100кг, +100кг жингүүдийн хэсгийн барилдаан.
00:00 цагт: дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ