АНУ агаарын бөмбөлгийг нь устгасантай холбоотойгоор Хятад эсэргүүцэл илэрхийлэв
2023-02-06

Өнгөрсөн долоо хоногт АНУ дээгүүр Хятадын агаарын бөмбөлөг хөөрч байгаа, энэ нь БНХАУ-ын тагнуулын бөмбөлөг байж болзошгүй гэж Пентагон мэдээлж байв. Энэ бөмбөлгийг одоогоор устгах шаардлагагүй, ажиглаж байна гэж Пентагон мэдэгдсэн ч хоёрдугаар сарын дөрөвний өдөр энэ бөмбөлгийг устгажээ. 

 

Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцэл илэрхийлсэн талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. Зохих мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны сайт дээр нийтлэжээ. 

 

"Иргэний нисэгчгүй агаарын бөмбөлөг рүү халдаж, хүч хэрэглэсэн АНУ-ын үйлдэлд Хятадын тал дургүйцэл, эсэргүүцэл илэрхийлж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байна. Түүнчлэн энэ агаарын бөмбөлөг нь иргэний зориулалтынх бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн улмаас АНУ-ын агаарын орон зайд орсон гэдгийг Америкийн талд удаа дараа мэдэгдсэн хэмээн онцолжээ. АНУ-ын энэ үйлдэлтэй холбоотойгоор БНХАУ цаашид хариу арга хэмжээ авах эрхтэөй, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаална гэж Гадаад хэргийн яам цохон тэмдэглэсэн байна.

 

Эргэн сануулахад, АНУ-ын эрх баригчид "тагнуулын агаарын бөмбөлөг"-ийг илрүүлсэн талаар Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдэж байв. Харин энэ нь иргэний зориулалттай, цаг уурын судалгаа хийхэд ашиглагддаг гэж Хятадын талаас мэдэгдсэн юм. Хүчтэй салхины улмаас агаарын бөмбөлөг замаасаа гарч, АНУ руу хүрсэн хэмээн онцолж байв. Улмаар энэ бөмбөлгийг Өмнөд Каролинагийн эрэг орчимд явж байхад нь Жо Байдены тушаалаар Америкийн цэргүүд устгасан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зомби яу
2023-02-06
omhii luuhai yu ch gej helj chadna shuu,
2023-02-06
энэ хужаа нар худлаа хуцахаас цаашгүй илжигнүүд
2023-02-06
америк агаарын хил рүү нь орсон үл мэдэгдэх бөмбөлгийг устгахгүй өөр яахын тэнэг луухаанууд аа
2023-02-06