Bloomberg: Энэтхэг Барууны орнууд руу боловсруулж гаргахын тулд Оросоос улам их газрын тос авна
2023-02-06

Энэтхэг улс Оросоос хямдралтай үнээр авах газрын тосны хэмжээг нэмэгдүүлж, үүнийгээ газрын тос боловсруулах үйлдвэрт боловсруулан АНУ болон Европын холбооны орнуудын зах зээлд нийлүүлж байгаа гэж Блүмберг мэдээлжээ. 

 

Энэ нь түүхий эдээс олох Оросын орлогыг нь бууруулахын зэрэгцээ дэлхий даяар эрчим хүчний хямралыг өдөөхгүй байх Барууны орнуудын төлөвлөгөөнд нийцэж байгаа хэмээн Блүмберг онцолсон байна. Мөн Энэтхэг улс хэрэгцээнийхээ 85 хувийг Оросын газрын тосны импортоор нөхөж байгаа аж. 

 

Kpler судалгааны компанийн мэдээллээр, өнгөрсөн сард Энэтхэг улс АНУ руу 89 мянган баррель бензин, дизель түлш ачуулсан нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тохиосон хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин