Х.Нямбаатар Жорж Ченийг ажлаас халуулах өргөдлөө өнөөдөр илгээнэ
2023-02-06

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Мета компанийн Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ ирэх  өнөөдөр илгээнэ.

 

 

Тэрбээр энэ талаараа өнгөрсөн долоо хоногт  "Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэсэн албан бичгийг  Мета компани руу явуулна.

 

Надтай уулзсан, хуулийн орчуулгаа өгсөн, хамтарч ажиллая, 11 дүгээр сард ажлын хэсгээ ирүүлье гэсэн. Гэтэл намайг худалч хүн гэсэн. Надтай уулзсан ярианых нь аудио протоколь байгаа. Хувь хүндээ бус туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн сүлжээгээр илтэд гүтгэж, дайрах нь байж болохгүй зүйл.

 

Мета компани, фэйсбүүк сүлжээ улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан. АНУ-ын шахалт дарамтад оруулж, манай улсыг хоригт оруулна гэсэн мэйлүүдийг ч ирүүлж, оролцохын дээдээр оролцсон.

 

Тиймээс эхний ээлжинд Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас халж, надаас уучлалт гуй гэсэн шаардлагыг тавина. Уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэж мэдэгдсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
энэний үгээр халчихвал ёстой Дэлхийн хүн боллоо шүү мань сайд аааахахахахаха
2023-02-06
НЯМБААТАР АСАР ТЭНЭГ ХҮН ЮМ АА. ЯАЖ ИЙМ ХҮН ХУУЛЬ ЗҮЙН САЙД БОЛДОГ БАЙНА АА.КККК. ТЭРНИЙ ҮГЭЭР ТЭР ХҮНИЙГ НЬ АЖЛААС ХАЛАХ УУ? ШҮҮХДЭНЭ Ч ГЭХ ШИГ КККК. ИЧИЖ ҮХЭЭСЭЙ, ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛОХ ЮМ ДАА ЧААВААС ДАА ГЭЖ.
2023-02-06