Л.Ганбат: Энэ жил 40 мянган шалгуулагч ЭЕШ өгөх тооцоолол гарсан
2023-02-06

Боловсролын үнэлгээний төвд 2023 онэ ЭЕШ-ын бүртгэлийн талаар мэдээлэл өглөө.


Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат 


БШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/47 дугаар тушаалын дагуу ЭЕШ-ын бүртгэл 2023 оны хоёрдугаар сарын 06-ны 10.00 цагт эхлэх ба 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний 18 цагт дуусах юм. 


Одоогийн байдлаар улс даяар 34117 мянган суралцагчид төгсөх гэж байна. Үүний 54 хувь буюу 18334 нь орон нутагт, 46 хувь буюу 15783 мянган суралцагч Улаанбаатар хотод 12-р ангиа суралцан төгсөж байна. Үүн дээр өнгөрсөн жилийн төгсөгчид нэмэгдээд 40 гаруй мянган суралцагчид шалгалтад орох тооцоолол гаргаад байгаа юм. 


Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна.


Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болсон. Энэхүү технологи нэвтэрснээр мэдээллийг тусгай технологиор шифрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй. Өндөр хүчин чадалтай  тархмал сүлжээнд найдвартай хадгалах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэж, ил тод, нээлттэй, аюулгүй найдвартай байгаа юм.


Мөн ЭЕШ-ын дүн оноог BI сүлжээнд байршуулснаар боловсролын байгууллагын удирдлага, сургалтын менежер, багш сурган хүмүүжүүлэгчид ЭЕШ-ын даалгаврын гүйцэтгэл болон танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэлийг харан судалгаа шинжилгээ хийх боломжтой болсон байна.

 

Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийнэ. Бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:

 

-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхний лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/

 

-Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3х4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дорто авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

 

-Бүх банкны интернет гүйлгээ хийх эртэй төлбөрийн карт

 

-Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.

 

Монол хэл, бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн сурагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ. Үүнд:

 

-Өргөдөл

 

-Эмчийн магадлагаа

 

-Сургуулийн тодорхойлолт байна.

Shuud.mn
Сонин хачин